Биохимийн шинжилгээ

Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.

Цаг авах: 7771 0404

Биохими

Цусны биохимийн шинжилгээ нь элэг, бөөр, нойр булчирхай зэрэг олон дотор эрхтний үйл ажиллагааг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм.

Үүнээс гадна цусны биохимийн шинжилгээ нь хүний биед ямар төрлийн бичил элементүүд дутагдаж байгааг харуулна. ЦБШ нь өвчний гадна илрэх шинж тэмдэггүй үед дотор эрхтний үйл ажиллагааны согогийг илрүүлэх боломж олгодог.

Өөрөөр хэлбэл эрхтний бүтэц нь өөрчлөгдөөгүй, согог нь үйл ажиллагааны түвшинд байгаа үед ч цусан дах өөрчлөлтийг харуулна.

ЦБШ авахын тулд тохойны нугалмын хураагуур судаснаас 5-6 мл цус авдаг. Ингэж авсан судалгааны материал буюу хүний цусны биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог.

Биохимийн шинжилгээгээр цусны дараах үзүүлэлтүүдийг судлан шинжилнэ.

Үүнд:

  • Уургууд (албумин, нийт уураг, С-уураг, HbA1c)
  • Ферментүүд (АЛАТ, АСАТ, ГГТ, ЛДГ, амилаз, шүлтлэг фосфотаз)
  • Липидүүд (холестерин, триглицерид, HDL, LDL)
  • Нүүрс ус (цусны сахар, шээсний сахар)
  • Пигментүүд (нийт билирубин, шууд билирубин)
  • Бага молекулт азотлог бодисууд (креатинин, үлдэгдэл азот, шээсний хүчил)
  • Бичил элементүүд (Na,K,Cl, Ca, Fe) витамины шинжилгээнүүдийг авдаг.

Өөрөөр хэлбэл дотор эрхтний бүтцийн өөрчлөлтийг дүрс оношилгооны шинжилгээ, харин үйл ажиллагааны өөрчлөлтийг цусны биохимийн шинжилгээ харуулах боломжтой юм.

Цусны биохимийн шинжилгээ нь дараах өвчнүүдийн онош тогтоох гарааны шинжилгээ юм.

Үүнд:

  • Элэгний үрэвсэл, элэгний дутагдал болон элэгний бүх эмгэгүүдийн үед
  • Архины хордлого
  • Бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал,
  • Нойр булчирхайн хурц үрэвсэл,
  • Ферментийн дутагдал,
  • Чихрийн шижин,
  • Цөсний өтгөрөлт, цөсний үрэвсэл,
  • Судасны хатуурал,
  • Таргалалт,
  • Хоолны тэжээлийн дутагдал, тулуй гэх мэт.

Иймд та урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн өвчин хүндрэх, архагших зэргээс хамгаалж, таны амьдралын чанар, цаг хором бүр бүтээмжтэй байх болно.

Биохимийн шинжилгээг өгөх дөө анхаарах зүйлс

– Өөх тос багатай хоол хүнс хэрэглэх

– Рентген шинжилгээнд ороогүй байх

– 72 цагийн өмнө согтуурах ундааны зүйл хэрэглээгүй байх

– 72 цагийн өмнө эм тариа антибиотик хэрэглээгүй байх

– Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх

– Сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг