Эмэгтэйчүүдийн оношилгоо

With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.

Сарын тэмдгийн мөчлөг

Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэл хоногийг мөчлөг гэнэ. Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирсний дараа эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй байж болно. Энэ үед охидод сарын тэмдгийн мөчлөг 21-45 хоног байх нь хэвийн бөгөөд 3-7 хоног үргэлжилнэ.

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог.

Хугацаанаасаа өмнө ирэх, ирэхгүй саатах, үргэлжлэх хугацаа нь харилцан адилгүй байх зэрэг нь олон шалтгаанаас болдог.

Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал гэдэг нь өвчин бус умай, дайврын үйл ажиллагаанд гарсан ямар нэгэн хямралын шинж тэмдэг юм.

Мөчлөгийн алдагдлын эх үүсвэр нь ихэнхдээ дааврын тогтолцооны өөрчлөлт байдаг. Гэхдээ зөвхөн бэлгийн дааврууд биш. Бамбай булчирхай, бөөрний булчирхай болон өнчин тархины дааврын өөрчлөлтөөс ч алдагдаж болно.

  • Байнгын сэтгэлийн дарамт, стресс ба мэдрэлийн системийн өвчлөл
  • Ариун цэврийн хэрэглэлээс харшил өгөх
  • Удамшил
  • Жирэмснээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглэхэд
  • Хэтэрхий хурц хоол хүнс хэрэглэх
  • Оршин суудаг газраа эрс өөрчлөх
  • Цацрагийн болон бусад хордлого
  • Бэлэг эрхтний, эсвэл өөр дотор эрхтний ноцтой өвчлөл

Сарын тэмдэг гэнэт өөрчлөгдөж хэвийн бус болсныг анзаарсан даруйдаа эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих