Дотор эрхтний оношилгоо

With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.

Хелико бактери

Судалгаанаас харахад хеликобактерийн халдвартай эмнэлэгт хандсан хүмүүсийн 70-75% нь цусандаа 2-3 удаа хеликобактер илрүүлэх шинжилгээ хийлгэсэн байдаг. Та энэ хүмүүсийн нэг бол түр анхаарлаа хандуулна уу.

Хеликобактер нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод ,12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг, хоруу чанар өндөртэй нян юм. Хеликобактер пилорийг 4 төрлийн аргаар шинжилдэг.

Хэрэв та хеликобактерийн халдвартай эсэхээ мэдэх гэж байгаа бол эдгээр 4 аргын алийг нь ч хэрэглэн шинжлүүлэх боломжтой.

  1. Өтгөнд антиген илрүүлэх шинжилгээ
  2. Цусанд эсрэг-бие үзэх шинжилгээ
  3. Уриа амьсгалын сорил
  4. Ходоодны биопси

Харин эмчилгээний дараах үр дүнг хянан, шалгах гэж байгаа тохиолдолд өтгөнд антиген илрүүлэх шинжилгээ, уриа амьсгалын сорил хоёрын нэгийг сонгох нь чухал юм. Учир нь эмчилгээ хийлгэснээс хойш 8-9 сарын хугацаанд хеликобактерийн эсрэг үүссэн эсрэг-бие

цусанд хадгалагдсан хэвээр байдаг. Эсрэг бие гэдэг нь хеликобактерийн эсрэг тэмцэх, таны дархлааны хариу урвалын дүнд үүссэн өвөрмөц уураг юм. Тиймээс эмчилгээний дараа цусанд хеликобактерийн эсрэг эсрэг-бие үзэх шинжилгээ өгөх нь оновчтой шинжилгээ биш бөгөөд харин өтгөнд хеликобактерийн антиген (хлеикобактерийн өвөрмөц уураг) тодорхойлох шинжилгээ нь эмчилгээний үр дүнг хянахад хамгийн тохиромжтой шинжилгээний арга.

Хеликобактерийн өвөрмөц уураг болох антигенийг зөвхөн өтгөнд илрүүлдэг бөгөөд эмчилгээний үр дүнг шууд үзүүлж чаддагаараа өндөр ач холбогдолтой юм.

Хэрэв антиген өтгөнд илэрвэл эмчилгээ үр дүнгүй буюу хеликобактери нь одоо хүртэл ходоод гэдсэнд байна гэсэн үг бөгөөд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. Тиймээс та бүхэн хеликобактерийн эсрэг эмчилгээ хийлгэсэн бол өтгөндөө антиген илрүүлэх шинжилгээ хийлгэхийг манай эмнэлгийн зүгээс зөвлөж байна.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих