Жирэмсний 14 дэх долоо хоног

Хоёрдугаар хагасаас хоолны дуршил ихэсдэг. Хоёр хүний өмнөөс идэж байгаа учраас хоолны хэмжээгээ хоёр дахин ихэсгэж, замбараагүй идэж болохгүй ээ. Харин аль болох өөх тос ихтэй хоолноос зайлсхийж чанартай, амин дэм, эрдэс ихтэй хүнс сонгоорой.

Ургийн өсөлт: 

Таны хүүхэд одоо нимбэгний хэмжээтэй болсон бөгөөд ойролцоогоор 8 см урттай, 42 гр жинтэй болжээ. Энэ нь түрүү долоо хоногоос хоёр дахин томорсон.  Бөөр болон элэг, цөс нь ажиллагаанд орж, шээс ялгаруулж эхэлж байна. Биеэр нь зөөлөн үс ургасан бөгөөд энэ нь дааруулахгүй дулаан байлгах үүрэгтэй. Үс, хөмсөг нь ургаж эхлэсэн байгаа. Яс нь хатуурч, өөрийн хэлбэр дүрсийг олж эхэлсэн. Бамбай булчирхай ажиллаж, даавар ялгаруулах явцаа эхлүүлсэн. Хүүхдийн арьс нь маш нимгэн, цаанаа байгаа бүхнийг гэрэлтүүлэн харуулж байгаа. Биеийн бүх хэсгийг лануго хэмээх үс бүрхсэн байгаа бөгөөд жирэмсний 28 долоо хоног хүртэл хүүхдийн бие дээрх энэ үс ургасаар байх болно.Бүх хоол тэжээлээ ихэсээрээ дамжуулан авч байгаа. Энэ долоо хоногоос эхлэн таны уух согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис нь хүйгээр дамжин урагт шууд нөлөөлөх аюултай.

Та сонирхуулахад:

  • Үс, хумс ургаж эхэлсэн байгаа
  • Бяцхан хуруугаа хөхөж, гараа савчуулан хөдөлгөж байгаа
  • Ургийн ус нь 3 цаг тутамд шинэчлэгдэн цэвэрлэгдэнэ

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хордого багасаад бараг байхгүй болсон байх
  2. Бие чилэх
  3. Хоолны дуршил нэмэгдэх
  4. Үс ургах

Зөвөлгөө:

Танд хэвлийн доогуур хүчтэй өвдөх, доошоо ус болон цус гарвал яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy