Жирэмсний 26 дах долоо хоног

Түүний сормуус ургасан гээд боддоо. Хөөрхөн байна уу?  Мөн хүүхэд томрох тусам танд нөлөөлж, хүүхдээс  хамааралтай болж эхэлж байна.

 Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор  34,5 – 37,5 см урттай, 680 – 1134 гр жинтэй болжээ.  Мэдрэхүйн эрхтнүүд нь улам бүр хөгжиж, авьяас онцлог нь бий болж байна. Нүдний болор давхарга бүрэлдэн бий болж байгаа. Удахгүй нүдээ нээж харах нь ээ. Одоо жинхэнэ агаараар  биш ч гэсэн ураг орчмын шингэнээр амьсгалж сурч байгаа. Гэдсэндээ  хүрэхэд хүүхэд хариу үйлдэл үзүүлдэг болсон.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хавагнах
  2. Толгой өвдөх
  3. Мартамхай болох
  4. Даралт ихсэх

Зөвөлгөө:

Хаван үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа ажил хийдэг эхчүүд 2 цаг тутамд 10 минут алхаж, амарч байхдаа хөлөө дээш өргөн хэвтэж болно. Хавагнаж байхдаа  даралт ихсэж байгаа эсэхийг хянаж байх хэрэгтэй.

 

Share This

Copy Link to Clipboard

Copy