Жирэмсний 27 дах долоо хоног

Танд баяр хүргэе! Та 2 дахь 3 сараа амжилттай давлаа. Ингээд сүүлийн 3 сар эхэлж байгаа энэ үед  төрөх бэлтгэлээ бага багаар хангаж эхлэх хэрэгтэй.

 Ургийн өсөлт: 

Хүүхэд дунджаар  34,5 – 37.5см урттай, 680 – 1134гр жинтэй болсон байгаа. Зөвхөн томроод зогсохгүй улам ухаалаг болж байна. Уушгиараа амьсгаа авч, гаргаж сурсан. Хүүхэд  24-28 дах долоо хоногтойдоо хөдлөх орон зай ихтэй, өөрөө хөнгөн байгаа учраас илүү их хөдөлгөөнтэй байдаг. Зарим тохиолдолд хөдөлж байгаа нь гаднаас нь харахад ч мэдэгддэг.

Танд сонирхуулахад:

  • Нүд нь илүү гярхай, болор нь бүрэлдэж гүйцээд харанхуй, гэгээнд хариу үйлдэл хийж байгаа
  • Уушгиараа тогтмол усаа ууж гаргаж байгаа бөгөөд төрсний дараах үедээ бэлтгэл хийж байгаа
  • Таны гэдсэн дээр чихээ тавин чагнавал  хүүхдийн зүрхний цохилтыг ялгаж сонсож чадна
  • Ээж, аавынхаа дууг ялгаж сонсож, түүнд хариу үйлдэл үзүүлж байгаа

Тархины үйл ажиллагаа нь эрчимтэй гүйцэж байгаа учраас түүнд чанга дуугаар ном уншиж, хөгжим сонсгож байгаарай.

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Өмнөх долоо хоногт илэрч байсан хөлийн шөрмөс татах, өтгөн хатах, нуруу өвдөх, цагаан мах эргэх зовиур илэрч магадгүй
  2. Арьс, хумс, үс нь улам бат бөх болж хурдан ургаж байгаа
  3. Доошоо шээс дусагнах

Зөвөлгөө:

Сүүлийн 3 сард ихэнх эхчүүдэд анзаарагддаг нэгэн зовиур бол инээх, ханиах, дасгал хийх, гэнэт байрлалаа солин хэвтэх үед шээс алдах явдал байдаг. Энэ бол жирэмсний үед даавар нэмэгдсэн,  гэдэс давсган дээр дарснаас болж үүсдэг. Өмнө нь төрж байсан хүмүүст  их илэрдэг. Тиймээс та хамгийн хялбар дасгал нь шээж байхдаа шээсээ таслан 10 секунд хүлээгээд дахин шээх, кигель дасгал хийх.
Гэдэс томрох тусам амьсгаа давхцаж, амьсгаа авахад ч хэцүү болдог. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд  дээшээ харж хэвтэхэд хүндрэлтэй болно. Ийм учраас зүүн талаараа хажуулдан хэвтэж гэдсэн дороо дэр ивэх нь танд илүү тухтай, тааламжтай байх болно.

Share This

Copy Link to Clipboard

Copy