Давсаг унжих үеийн шинж тэмдэг

Crop anonymous female in casual outfit writhing on sofa while having stomach ache

Давсгийн унжилт нь давсгийг дэмждэг аарцгийн ёроолын булчин, шөрмөс суларснаас үүдэн давсаг үтрээ рүү цүлхийж, унжих эмгэг юм. Энэ нь ихэвчлэн олон удаа төрөх, хүнд зүйл өргөх, цэвэршилтийн дараах эстрогений түвшин буурах зэрэгтэй холбоотойгоор үүсдэг.

Илрэх гол шинж тэмдгүүд:

Шээсний өөрчлөлтөд:

  • Шээс задгайрах, шээхдээ хүндрэлтэй болох
  • Шээс бүрэн гарахгүй байх мэдрэмж төрөх
  • Ойр ойрхон шээх, ялангуяа шөнө шээх (ноктурия)
  • Ханиах, найтаах, хүнд зүйл өргөх үед шээс дусах

Үтрээний өөрчлөлтөд:

  • Үтрээнд юм унжсан, бөглөрсөн мэт мэдрэгдэх
  • Хэвлий доогуур хүнд оргих, даралт мэдрэгдэх
  • Бэлгийн харьцааны үед зовиуртай байх

Бусад шинж тэмдэг:

  • Нурууны доод хэсгээр өвдөх
  • Гэдэс дүүрэх, өтгөн хатах
  • Хэт хүндэрсэн үед үтрээний амсраас гадагш унжсан зүйл тэмтрэгдэх

Давсаг унжих үед авах арга хэмжээ, эмчилгээ

  • Хөнгөн тохиолдолд: Аарцгийн ёроолын булчингийн дасгал хийх,
  • Хүнд тохиолдолд: Мэс заслын эмчилгээ хийх боломжтой

Шинж тэмдгүүд мэдэгдэж эхэлсэн бол эмчид хандаж оношлуулан тохирох эмчилгээ хийх нь хамгийн чухал юм.

Урьдчилан сэргийлэлт:

  • Аарцгийн ёроолын булчингийн дасгал (Кегелийн дасгал) тогтмол хийх
  • Биеийн жинг зохистой хэмжээнд барих
  • Хүнд зүйл өргөхөөс зайлсхийх
  • Өтгөн хаталтаас сэргийлэхийн тулд эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy