Хүний папиллома вирус (HPV) -ын талаар бүгдийг

Папиллома вирусийн 300 гаруй хэв шинж дэлхий дээр тархсан байдаг. Үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жил судалсны үндсэн дээр энэ вирус умайн хүзүүний хавдар үүсгэгч гол хүчин зүйл болоод зогсохгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Эрэгтэй, эмэгтэй хүйсэнд аль алинд нь энэ вирусийн өндөр хэв шинжүүд хавдар үүсгэж байна. Эдгээрээс хамгийн их буюу 80-90 хувьд умайн хүзүүг бай эрхтэн болгон өвчлүүлж, хавдар болгодог вирус юм.
Хэр их эрсдэлтэй вэ?
Вирусийн хэв шинжүүдийг их болон бага эрсдэлтэй гэж хувааж авч үзэх бөгөөд бага эрсдэлтэй /HPV/ нь бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол их эрсдэлтэй /HPV/ нь эсийг удаан хугацаагаар эмгэгшүүлж улмаар умайн хүзүү, ам залгиур, бэлгийн уруул, үтрээ, умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг.
Хүний папиллома вирусийн шинж тэмдэг
- Үтрээнээс үл ялиг цус эсвэл ялгадас гарах,
- бэлгийн харилцааны дараа үтрээнээс цус гарах шинж тэмдэг илэрдэг.
Иймээс эмэгтэйчүүд биед ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрээгүй үед ч 21-29 насны эмэгтэйчүүдийг 3 жил тутамд умайн хүзүүн эсийн шинжилгээ, 30-65 насны эмэгтэйчүүд умайн хүзүүн эсийн шинжилгээ болон хөхөнцөр вирус эрт илрүүлэгчийн шинжилгээг 3 жилийн давтамжтайгаар хамрагдахыг зөвлөдөг.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
HPV маш жижиг вирус бөгөөд арьсан дээрх өчүүхэн нүхээр нэвтэрдэг. Хэрэв та бэлгийн идэвхтэй амьдралтай бол үтрээ, шулуун гэдэс, аман сексээр HPV-ийн халдвар авах боломжтой. HPV халдварлахад заавал үтрээгээр бэлгийн хавьталд орсон байх албагүй. Бэлгийн нэг хавьтагчтай байсан ч халдвар авч болно. Тийм учраас та бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хийж хэвшээрэй.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

– Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уухгүй байх
– Бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх
– Бэлгийн олон хавьтагчгүй байх
HPV халдварын эмчилгээ
HPV-ийн ихэнх хэлбэр нь аюулгүй бөгөөд эмчилгээ шаарддаггүй. Зарим эмчилгээ нь шинж тэмдгийг арилгадаг ч вирусийг устгадаггүй.
HPV халдвартай эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Бэлэг эрхтэн дээр үү гарах эсвэл ПАП сорилын өөрчлөлтийн дараа л ихэнх эмэгтэй HPV халдвартайгаа мэддэг. HPV- DNA сорилоор мөн үүнийг илрүүлж болно.
Мөн умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээгээр харахад хавдрын ба хавдрын өмнөх үеийн хучуур эд, ургацаг эсвэл шарх зэргийг оношилж болдог.
Хэрэв охид, эмэгтэйчүүд эрт оношлуулж чадвал шинжилгээндээ тохирсон эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрнэ.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Leave a Reply