Хурдан жирэмсэн болох зөвлөгөө

Жирэмсэн болох нь хорвоо дээр хамгийн амархан зүйлсийн нэг мэт санагдаж болох боловч зарим хүмүүсийн хувьд тийм биш юм. Хэрэв жирэмсэн болохгүй байгаа бол зөвхөн та биш олон хосууд сар болон жилээр жирэмсэн болохоор оролдож байдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь эмэгтэй хүний өндгөн эс гадагшлах үеийн ойролцоо бэлгийн харьцаанд орохыг зөвлөдөг байна.

Жирэмсэн болох хугацааг тооцох

Хүмүүс ихэвчлэн эмэгтэй хүний биеий юмны хоорондох буюу үр тогтох магадлалтай хугацааг тооцон хүүхэдтэй болохыг оролддог. Тэд эмэгтэй хүний өндгөн эс гадагшлах өдөр эсвэл нэг өдрийн дараа болон өмнө бэлгийн харьцаанд орох хэрэгтэй гэдэг.

Судалгаагаар хүүхэдтэй болохыг хүссэн эрүүл эмэгтэйчүүд өндгөн эс гадагшлах өдөр болон өмнөх таван хоногт бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал хамгийн өндөр байхыг тогтоосон. Эр бэлгийн эс зарим хүмүүсийн боддогоос удаан хугацаагаар амьдарч чаддаг. Харин эм бэлгийн эс илүү хурдан алга болдог байна.

Бэлгийн харьцаанаас гурав хоногийн дараа эр бэлгийн эс идэвхтэй сэлэх хөдөлгөөн хийж шинэ гарсан өндгөн эстэй нийлж үр тогтоож чаддаг. Харин овуляц буюу өндгөн эс гадагшилсны дараах нэг дэх хоногт өндгөн эс эр бэлгийн эстэй тааралдахгүй бол хоёр болон гурав дах хоногт хөгширсөн өндгөн эс шинэ эр бэлгийн эстэй нийлсэн ч үр тогтож чаддаггүй байна.

Хэрхэн жирэмсэн болох вэ?

Жирэмсний өмнөх үзлэгт хамрагдах

Орчин үеийн анагаах ухаан жирэмсний хяналтад эрт орохоос илүүтэйгээр жирэмсний өмнөх үзлэг чухал ач холбогдолтой гэдгийг баталсан. Тэгэхээр жирэмсэн болохын өмнө зохих хэмжээний эрүүл мэндийн талаар мэдлэгтэй болох, эмчид үзүүлж зөвлөгөө авах, жирэмсний витамин, фолийн хүчил хэзээнээс хэрэглэх талаар асууж ярилцаарай. Фолийн хүчил нь жирэмсний хяналтад эрт үүсэж болдог ургийн гажгаас сэргийлдэг. Мөн эрүүл мэндийн асуудал байвал жирэмсэн болохоосоо өмнө шийдэх нь эрүүл жирэмслэлтийн гол үндэс болно.

Биеийн юмны мөчлөгөө мэддэг болох

Биеийн юмны мөчлөгийг эхний өдрөөс нь тоолж эхэлдэг нь жирэмсэн болбол төрөх хугацааг тооцох зорилготой. Таны биеийн юмны мөчлөгийн яг дунд үед өндгөн эс гадагшлах буюу Овуляц явагдах хамгийн өндөр магадлалтай байдаг.

Иймд энэ хугацааг жирэмсэн болох хамгийн өндөр боломжтой үе гэж үздэг. Овуляц болж байгааг мэдэх хэд хэдэн арга байдгаас гадна овуляцийн тестээр мэдэж болно. Энэ нь яг жирэмсний тест шиг хэлбэр хэмжээтэй дотроо 7-8 ширхэгтэй байдаг бөгөөд биеийн юмны дунд долоо хоногт үзээрэй. Овуляц явагдаж байгаа өдөр л хоёр зураас гарна.

Жирэмсэн болох сайн байрлал дээр анхаарал бүү хандуул

Жирэмсэн болох сайн байрлал гэдэг бол бодит бус, төөрөгдөл юм. Үүнд шинжлэх ухааны ямар ч үндэслэл баталгаа байдаггүй байна. Харин үүнийг ганцхан хүндийн хүчний үйлчлэлтэй холбож үздэг байжээ.

Ирээдүй эмнэлэг нь дараах өдрийн эмчилгээнүүдийг санал болгож байна.

  • жирэмсний хордлого тайлах эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн үрэвслийн эмчилгээ
  • Хордлого тайлах эмчилгээ
  • Тонус бууруулах эмчилгээ
  • Харшлын эсрэг эмчилгээ
  • Ядаргаа тайлах эмчилгээ

Бэлгийн харьцааны дараа хэсэг хугацаанд хэвтэх

Бэлгийн харьцааны дараа хөлөө агаарт өргөх нь жирэмсэн болох боломжийг нэмэгдүүлдэг гэж та хэн нэгнээс сонсож байсан байж магадгүй. Гэвч энэ нь туйлын үнэн биш юм. Учир нь хөлөө өргөснөөс аарцгийн байрлал өөрчлөгддөггүй. Харин бэлгийн харьцааны дараа 10-15 минут хэвтэх нь эрэгтэй хүний үрийн шингэн умайн хүзүү рүү орох боломжийг нэмэгдүүлдэг.

Хэтрүүлэх хэрэггүй

Овуляц болж байгаа үед өдөр болгон бэлгийн харьцаанд орох нь жирэмсэн болох боломжийг нэмэгдүүлдэггүй. Харин овуляц болох үетэй ойролцоо бэлгийн харьцаанд орох нь чухал. Учир нь эр бэлгийн эс эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд 5 хоног амьд байх чадвартай.

Хэт бариу дотуур хувцас өмсөх, халуун ванн, саунд удаан орох, гар утас төмсөгтэй ойр байх, шар буурцаг хүнсэндээ хэрэглэх, тамхи татах зэрэг нь эр бэлгийн эсийн тоо, чанарыг буурах нөлөөтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Стрессээс сэргийлэх

Хэрэв та жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол аль болох стрессдэхгүй байж сайтар амарч байх хэрэгтэй. Физик эмчилгээний аргууд болон зүү эмчилгээ стрессийг бууруулж жирэмсэн болох боломжийг нэмэгдүүлдэг.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь зохимжгүй бөгөөд харин ганц хундага вино сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдгийг санаарай.

Эрүүл амьдралын хэв маяг

Дасгал хөдөлгөөн нь таны биеийн жинг хэвийн хэмжээнд байлгахад тусална. Харин хэт ачаалалтай дасгал нь овуляц болохгүй байх шалтгаан болдог. Хэт ачаалалтай гэж ямрыг хэлэх вэ? Энэ нь эмэгтэй хүн болгонд биеийн жин, нас зэргээс хамаарсан ялгаатай ойлголт юм.

Долоо хоногийн 5 өдөрт багадаа 30 минут орчим алхах эсвэл дунд зэргийн ачаалалтай дасгал хийх нь жирэмсэн болох боломжийг нэмэгдүүлдэг гэж үздэг.

Тамхи татахаа болих нь жирэмсэн болох боломжийг нэмэгдүүлдэг. Тамхи татах нь эстроген дааврын хэвийн түшин болон овуялц явагдахад сөрөг нөлөө үзүүлдэг.

Жирэмслэх өдрийг тогтоохдоо хэт их санаа зовсны хэрэггүй. Жирэмслэхээр төлөвлөсөн хэвийн хосуудын 85 хувь нь жилийн дотор жирэмсэн болж чаддаг байна

Бидний үйлчилгээ

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy