Жирэмснээс хамгаалах эм – ийн талаар

Жирэмснээс хамгаалах эм: Жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмийг хэзээнээс хэрхэн уух вэ?Дэлхий дээр жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмийн 40 гаруй нэр төрөл брэнд байдгаас монгол улсад 20 орчим нэр төрлийн эм худалдаалагдаж байна.
Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм нь эмэгтэй хүний бэлгийн даавар болох эстроген, прогестероныг маш бага тунгаар агуулсан шахмал бэлдмэл юм. ДХЭ нь 28 буюу 21 ширхэгтэй гэсэн 2 төрөл байдаг ба 28 ширхэгтэй эмийн 21 нь идэвхтэй үлдсэн 7 нь цус багадалтаас сэргийлэх төмрийн бэлдмэл байна.
Феминил
Эхнийх нь 28 ширхэгтэй боловч эхний 21 ширхэг нь хавсарсан гормон агуулсан, сүүлийн 7 нь төмрийн бэлдмэл эсвэл ямар ч эмийн найрлагагүй чихэр амттай үрэл байдаг.
Джес
2 дахь хэлбэр нь 28 ширхэгтэй боловч эхний 24 ширэг нь хавсарсан гормон агуулсан, сүүлийн 4 төмрийн бэлдмэл эсвэл ямар ч эмийн найрлагагүй чихэр амттай үрэл байдаг.
28 ширхэгтэй эмийг анх уухдаа сарын тэмдгийн 5 дахь хоногоос эхлэн ууна. Ямар 1 н завсарлагагүйгээр өдөр бүр 1 ш ууна. Эхний 28 ширхэг эм дуусангуут дараагийн эмээ шинээр задлаад эхнээс нь ууж эхэлнэ .
Ярина, Диана, 35 новинет
3 дахь хэлбэр нь зөвхөн хавсран гормон агуулсан 21 ширхэг байна.
Эдгээр эмүүдийн аль нь ч байсан сарын тэмдэгтэйгээ зохицуулж ууна. Сарын тэмдгийн тэд дэх өдөр гэхээр бүсгүйчүүд маань буруу тоолоод байдаг. Яаж тоолох вэ гэхээр сарын тэмдгийн цус үзэгдсэн өдрөө сарын тэмдгийн эхний өдөр буюу 1 дэх өдөр гэж эхлээд тоолох ёстой.
21 ширхэгтэй эмийг сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс өдөр бүр 1ш уугаад 21 ш ууж дуусгаад дараагийн сарын тэмдэг ирэхээ хүлээдэг. Энэ хугацаанд жирэмсэн болохгүй тул санаа зоволтгүй. Тэгээд дараагийн сарын тэмдэг ирэхээр нь эхний өдрөөс нь 2 дахь хавтсаа ууж эхэлнэ.
Хэзээ уух вэ?
Эмээ уухдаа өдөр бүр 1 ширхгийг тогтмол цагт уух хэрэгтэй. Ихэвчлэн махан хоолны дараа уувал зүгээр байдаг. Эсвэл орой унтахаар орондоо орохын өмнө ч юм уу ууж хэвшвэл зүгээр.
Ирээдүй эмнэлэг нь дараах эмэгтэйчүүдийн багц шинжилгээнүүдийг танд санал болгож байна.

Үйлчлэх механизм:
- Өндгөвчний өндгөн эс боловсролтыг саатуулах
- Умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэх боломжийг багасгана.
Үр дүн:
Эмийг зааврын дагуу ууж хэрэглэхэд хүсээгүй жирэмслэлтээс 99% найдвартай хамгаална.
Давуу тал:
- Өсвөр наснаас цэвэрших үе хүртэл бүх насны эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой.
- Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, өвдөлтийг багасгана.
- Эмийг хэрэглэхээ зогсоосон даруйд жирэмслэх үр тогтох чадвар богино хугацаанд сэргэнэ.
- Өсвөр насны охидод сарын тэмдгийг тогтворжуулж, батгашилтыг бууруулна.
- Умайн салстын, өндгөвч, хөхний хавдраас сэргийлнэ.
Сул тал:
- БЗХӨ, ХДХВ/ДОХ-с хамгаалж чадахгүй
- Үр дүн нь зөв, марталгүй уухаас хамаарна.
- Хэрэглэж эхэлсэн эхний 2-3 сард толгой өвдөх, хөх хөндүүрлэх, жин нэмэгдэх, дотор муухайрах, сарын тэмдгийн хооронд бага хэмжээний цусархаг зүйл гарах шинж тэмдгүүд илэрч болно. Гэхдээ эдгээр нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг биш бөгөөд эмээ үргэлжлүүлэн хэрэглэхэд хэвийн байдалд орно.
- Цусны бүлэгнэлтийг нэмэгдүүлдэг
Ямар эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой вэ?
- Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг
- Сарын тэмдэг тогтворгүй, их хэмжээгээр, удаан хугацаагаар ирдэг
- Жирэмслэлтээс найдвартай хамгаалах түр хугацааны арга хэрэглэхийг хүссэн
- Умайн хүзүүний шархлаа болон улайлттай эмэгтэйчүүдэд тохиромжтой.
Ямар эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй вэ?
- Жирэмсэн ба хөхүүл
- Артерын даралт ихсэх эмгэгтэй
- Хөхний хорт хавдар оношлогдсон
- Өмнө нь тархинд цус харваж байсан
- Элэгний хурц үрэвсэлтэй, элэгний хатууралтай
- Сүрьеэгийн эм хэрэглэж байсан
- Тромбофлебит, цус бүлэгнэлтийн эмгэгтэй
- Өдөрт 20-с дээш ширхэг тамхи татдаг 35-с дээш насны эмэгтэйчүүд
Эмээ уухаа мартвал яах вэ?
Хэрэв та 1 шахмал уухаа мартвал санасан даруйдаа 1 шахмал ууж цааш хуваарийн дагуу ууна.
2 ба түүнээс дээш шахмал уухаа мартсан бол санасан даруйдаа нэгийг ууж цааш хуваарийн дагуу уух ба хавсран жирэмслэлтээс хамгаалах өөр арга хэрэглэнэ /бэлгэвч, тос, лаа гэх мэт/.
Leave a Reply