Архаг мэдрэлийн ядаргааны шинж тэмдэг болон хэрхэн гарах вэ?
Та бидний ажил,амьдралын явцад үүсч буй удаан хугацааны турш үргэлжилсэн стресс, ажлын ачаалал, сэтгэл түгшилтээс үүдэлтэй оюун санаа, бие махбод ядаргаанд орох нь өөрөөр мэдрэлийн ядаргаа хэмээн нэрлэгддэг.
Сэтгэлзүйн талаас ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
- Юмнаас амархан цочих, цочромтгой болох
- Байнга сэтгэл түгших, хямрах
- Анхаарал төвлөрөл буурах
- Өөрийгөө голох мэдрэмж төрөх
- Хүмүүсийг өөрөөсөө түлхэж, нийгмээс хөндийрөх
- Түргэн уур, уцаартай болох
- Амархан уйлах
- Хий зүйл харах, шалтгаангүй айдас төрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Ирээдүй эмнэлэг нь дараах уламжлалтын багц шинжилгээг танд санал болгож байна.
Биемахбодын талаас мэдрэлийн ядаргаа ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Нойргүйдэх
- Ачаалал даах чадвар буурах
- Амархан ядрах
- Зүрхний цохилт хурдсах
- Толгой өвдөх, эргэх
- Дотор давчдах, чих шуугих
- Гар хөл бадайрах, шөрмөс татах
- Бэлгийн чиг хандлага өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Бие махбодын талаас илэрч буй шинж тэмдгүүд нь тухайн хүн биеийн ямар нэг өвчин, эмгэгээр өвдөөгүй ч илэрч болно.
Мэдрэлийн ядаргаанд хүргэх олон хүчин зүйл бий
- Хүний өдөр тутмын амьдралд тохиож буй стресст хүчин зүйлүүд: ажлын дарамт шахалт, хосын харилцааны асуудлууд, салалт, дотны хэн нэгнээ алдсаны дараах сэтгэлийн гэмтэл
- Сэтгэцийн эрүүл мэндийн талаас: депресс, сэтгэл түгшилт, гэмтлийн дараах стрессийн эмгэг
Нэгэнт мэдрэлийн ядаргаанд орсон үед хэрхэн эмчлэх вэ?
Мэдрэлийн ядаргааны эмчилгээ нь түүнд хүргэж буй үндсэн шалтгаан, шинж тэмдгүүдээс хамаарах ба өөрт тохирох эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэгжүүлэх нь зөв юм.
- Эмийн эмчилгээ: сэтгэцийн шалтгаант мэдрэлийн ядаргаанд хүргэж буй сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэргийн үед мэргэжлийн сэтгэцийн эмчээс зөвөлгөө авах
- Сэтгэлзүйн эмчилгээ
- Олон нийтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдах: өөрийн сонирхсон олон нийтэд зориулан зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох
- Амьдралын хэв маягийг өөрчлөх буюу стресс менежмент хийх
Стресс менежмент хийж түүнийг хамтдаа бууруулцгаая
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн 7 хоногт 3-4 удаа, нэг удаад 30-40 минут хийх /алхах, дугуй унах, гүйх, йог хийх гэх мэт/
- Эрүүл зохистой хооллох нь өдөрт авах ёстой илчлэгийг тухайн өдөртөө хангалттай хэмжээгээр авч чадаж байгаа эсэхээр л тодорхойлогдох юм. Харин хангалттай хэмжээний илчлэгийг авахдаа та заавал нүүрс ус, уураг, өөх тос гэсэн 3 элементүүдээс өөрийн өдрийн хоолыг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Ингэхдээ сайн чанарын нүүрс ус, өөх тосыг сонгох нь зөв юм. Хийжүүлсэн ундаа, чихэр, шоколад нь танд огтхон ч сайн нүүрс ус болохгүй гэдгийг та мэдэж байгаа бизээ
- Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад өдрийн эрч хүч хангалттай нөхөгдөж байдаг.
- Та найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдож тэдэндээ цаг гаргахыг хичээгээрэй
- Цагаа зөв зохицуулж ажлын хажуугаар өөртөө амрах цаг өгөөрэй
- Тэмдэглэл хөтөлж өөрт илэрч буй сэтгэл хөдлөлөө цаасан дээр буулгах нь таны стрессийг бууруулах нөлөөтэй байдаг.
Стресс менежмент хийх нь танд боломжгүй эсвэл хэцүү санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч хожмын өдөр гарах сөрөг үр дагаврыг бие болоод сэтгэлээрээ мэдрэхгүйн тулд та өнөөдрөөс хичээгээд үзээрэй. Танд амжилт хүсье
Leave a Reply