Анхлан жирэмсэлж байгаа ээж аавуудад зориулсан зөвлөгөө
Таны анхны жирэмслэлтэнд баяр хүргэе. Заримдаа анхны жирэмслэлт гайхалтай, ер бусын эсвэл дааж давшгүй мэт санагддаг. Бөөн бөөн анхны жирэмслэлтийн тухай асуултууд таны толгойд овоорч байна уу. Энд таны мэдэхийг хүсч буй зарим асуултын хариулт байна.
Жирэмсний хугацаа
Жирэслэлт нь 40 долоо хоног хугацаанд буюу 9 сар үргэлжлэх бөгөөд жирэмсний триместр хугацааг дараах байдлаар авч үзнэ. (Триместр: 3 сар гэсэн утгатай латин үг.)
Эхний триместр | 0 – 13 дахь долоо хоног |
Хоёр дахь триместр | 14 – 27 дахь долоо хоног |
14 – 27 дахь долоо хоног | 28 – 40 дахь долоо хоног |
Жирэмсний анхны шинж тэмдгүүд
Жирэмсний анхны шинж тэмдэг ихэвчлэн жирэмсний 2-3 сартай үед илэрдэг. Жирэмсний 2 сартай /4-7 долоо хоног/ болоход жирэмсний шинж тэмдэг илэрдэг. Хамгийн энгийн нь сарын тэмдэг ирэхгүй байх Сарын тэмдэг тогтвортой ирдэг эмэгтэйн хувьд ирэх хугацаанаас 4-5 хоног хэтэрсэн бол жирэмсэлсэн байх магадлалтай гэж бодож болно.
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Гэдэс хэзээ томордог вэ?
12 долоо хоног буюу эхний 3 сард умай томорч аарцагнаас дээш тэмтрэгдэж мэдэгдээгүй байдаг. Энэ нь ихэвчлэн та гэдсээ том болж байгааг анзаарсан үед эхэлнэ. Өөрийнхөө умайг аарцагны ясны дээр байгааг мэдрээгүй үед та зарим зүйлсийг анзаарах болно.
- шагай хавдах,
- хөх тань хүчтэй түрэх.
- Нуруугаар өвдөх
- Өтгөн хатах
Жирэмсэн эмэгтэйн бие дэх прогестероны түвшин болон ургийн өсөлтөөс хамаараад бүдүүн гэдэсний түгжрэл үүсэх, өтгөн хатах нь элбэг үзэгдэл. Ислэг ихтэй бүтээгдэхүүн идэж, тогтмол дасгал хийвэл бодисын солилцоо тань хэвийн явагдана.
Овьёос, хар чавга, навчит ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэж, боловсруулсан нүүрс уснаас (цагаан гурил, будаа, гоймон) аль болох татгалзаарай. Өтгөн хаталттай тэмцэхийн тулд шингэн хангалттай уух ёстойг мартаж болохгүй. Ус уухаа мартаад байдаг бол тогтмол цагт шингэн уухыг сануулдаг тусгай апп утсан дээрээ татаад авчих.
Жирэмсний хордлогын талаар:
Жирэмсний хордлого хамгийн эртдээ 4-6 долоо хоногтойд эхэлдэг.
Хордлого нь:
- Өглөө босоход огиудас хүрэхэд
- Гэдэс өлсөхөд дотор муухайрах
- Идэх дуршил өөрчлөгдөх
- Үнэрлэх мэдрэмж сайжрах
- Уйтгарлах зэрэг хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөрөөр илэрдэг.
Мөн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч байдаг.
Жирэмсний хордлогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.
Жирэмсэн эмэгтэй хэр их жин нэмэх ёстой вэ?
Жирэмслэлтийн тухай бидний үнэн гэж боддог бидний худал ойлголтуудын талаар LIVE сонсохыг хүсвэл:
Хэзээ эмнэлэгт очих ёстой вэ?
Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Төрөх эмнэлэгтээ эртнээс тогтвол дараа нь тулгамдах зүйлгүй амар байх болно. Эмчийн хяналтанд орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай.
Жирэмсний үзлэгээр:
- Цус дутагдал болон халдварт өвчинтэй эсэхийг шинжлэх цусны ерөнхий шинжилгээ авах
- Цусны даралт үзэх
- Шээснээс уураг болон сахарын хэмжээг шалгах шээсний шинжилгээ
- Савны амсар, үтрээ, савны хэвийн байдлыг шалгах дотуур үзлэг
- Хэт авиан оношилгоогоор ургийн зүрхний цохилтыг шалгана
Жирэмсний товлолт үзлэг
- 5-10 долоо хоног/1-2сар/
- 11-13+6 долоо хоног/3сар/
- 18-20 долоо хоног/5сар/
- 28-31 долоо хоног/7сар/
- 36-38 долоо хоног/9сар/
Ирээдүй эмнэлэг нь жирэмсний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Жирэмсний дасгал хөдөлгөөн
Би жирэмсэн үедээ дасгал хийж болох уу? гэдэг бол маш түгээмэл асуулт юм. Жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийх нь сэтгэл санааг өөдрөг байлгаж, эх болон хүүхдийг төрөлтөнд бэлтгэдэг хэдий ч жирэмсэн эмэгтэйчүүд дасгал хөдөлгөөн хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөн хийж эхлэх гэж байгаа болон хийдэг хэв маягаа өөрчлөх гэж байгаа бол юуны өмнө эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв таны жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бол та өмнө нь хийж заншсан дасгал хөдөлгөөнөө доорх бага зэрэг өөрчлөлтүүдийг оруулан үргэлжлүүлэхэд асуудал байхгүй. Гэвч зарим тохиолдолд жирэмсний үед дасгал хөдөлгөөн хийхийг хориглодог гэдгийг битгий мартаарай.
Жирэмсний эхэн үед анхаарах шаардлагатай зүйлс:
Жирэмсний 5 сар /16-19 долоо хоног/ -Тогтвортой болох хүртэл дараах зүйлс хориотой.
- Хүнд зүйл өргөх
- Өндөр өсгийтэй гутал өмсөх
- Эрчимтэй дасгал хөдөлгөөн хйих зэргийг анхаарч хэвлий дэх хүүхдээ хамгаалаарай
Жирэмсэн үед архи, тамхи хориотой. Мөн рентгенд харуулж болохгүй. Ялангуяа бага сартай үед ургийн эрхтэн үүсч байх үед рентгенд харуулахад урагт муу нөлөөтэй байдаг.
Leave a Reply