Жирэмсний 31 дэх долоо хоног

Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.

Хүүхдийн мэдрэхүйн эрхтнүүд нь бүрэн хөгжиж дуусчээ. Улам л ухаантай болсоор. Харин та юм мартаад мартамхай болсон юм шиг санагдаж байна уу? Жирэмсэн эмэгтэй болгонд л тохиолддог асуудал тул санаа зовохгүй байж болно.

Ургийн өсөлт: 

Хүүхэд ойролцоогоор  38.5  – 42.5 см урттай, 1300  – 1500 гр жинтэй болсон байна. Тархи болон мэдрэл нь улам л хөгжсөөр… Хүүхдийн ясны хөгжил түргэсэж байгаатай холбоотойгоор кальцийн хэрэгцээ нэмэгдсээр байна. Өдөр ирэх тусам улам бүр томорч, хөдлөх талбай нь багасч байгаатай холботой хуучин шигээ байнга хөдөлгөөн хийхээ больж, илүү ширүүн хөдөлгөөн хийдэг болно.

Танд сонирхуулахад:

  • Зүүд зүүлдэг болсон
  • Хумс бүрэн хөгжсөн тул төрөхдөө урт хумстай ч  байж магадгүй

Жирэмсэн ээжийн биед гарах өөрчлөлт: 

  1. Хумс хуурай, хугарамтгай болно
  2. Хүүхэд томрохын хэрээр амьсгаа давчдаж, ойр ойрхон шээс хүрнэ
  3. Хөхнөөс  уураг гарна
  4. Нойргүйтэх
  5. Хэт ядрах

Зөвөлгөө:

Жирэмсний сүүлийн саруудад нойргүйтэх,  хэт их ядрах нь жирэмслэлтэй холбоотой стресс, сэтгэл зүйн тогтворгүй байдал, дааврын өөрчлөлтөөс шалтгаална. Иймд дасгал хийх, хэт орой хооллохгүй байх, бүлээн шүршүүрч орох, жирэмсний дэр хэрэглэх зэрэг өөрт тухтай аргуудыг хэрэглээрэй.

Share This

Copy Link to Clipboard

Copy