Уламжлалт эмчилгээний гам дэглэм
Уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ нь бодисын солилцоог хөдөлгөөнөөр дэмжин дархлааг сэргээх түүгээр дамжуулан цусны урсгалыг нэмэгдүүлж, цусыг шингэлж эд эсийн исэлдэн ангижрах урвалыг нэмэгдүүлж алдагдсан үйл ажиллагааг сэргээх хамгийн үр дүнтэй, аюулгүй эмчилгээ юм.
Гэхдээ та уламжлалт эмчилгээ өөртөө хийлгүүлээд л эмчилгээ дуусдаггүй. Уламжлалт эмчилгээний хамгийн гол үр дүн, чанар бол гам барих.
Ирээдүй эмнэлэг нь дараах уламжлалтын багц шинжилгээг танд санал болгож байна.
Гам барих гэдэг нь биеэ гамнах гэсэн үг. Аливаа өвчнийг эмчилж байх явцад болон эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг бататгах, дахин тэр өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчнийг үүсгэж байгаа нөхцлийг бүрдүүлэлгүй гам барих ёстой.
Уламжлалт эмчилгээний үед усанд орж болохгүй”, “гам барих хэцүү” гэдэг өрөөсгөл ойлголтоосоо болоод уламжлалт эмчилгээнээс татгалздаг хүмүүс байдаг. Уламжлалт эмчилгээг эмчийн заавар зөвлөгөөний дагуу идээ унд, явдал мөрөө анхаарвал ямар ч эрсдэл, хүндрэл гарахгүй, харин ч үр дүн асар их байдаг. Тэгвэл уламжлалт эмчилгээний гам дэглэмийн талаарх түгээмэл асуултад хариулцгаая.
Гамыг ямар хугацаагаар, яаж барих вэ?
Эмчилгээ хийгдэж байх тэр хугацааны туршид гамаа барих шаардлагатай. Мөн шар үсний сүв нээх дэвтээлэг эмчилгээ, туулга, бөөлжүүлэг, зөөлөн шимт, хануур, төөнүүр гээд ямар төрлийн эм, засал хийгдсэн байна гэдгээс шалтгаалаад гам барих хугацаа янз бүр байна. Энэ мөн өвчний хүнд хөнгөн байдал, өвчтөний нас, биеийн онцлогоос шалтгаална. Тийм учраас та эмчээсээ заавал зөвөлгөө аваарай.
Эмчилгээ тус бүр дээр гам барилт өөр үү?
Хийлгэж буй эмчилгээ заслаасаа хамаарч сахих гам дэг харилцан адилгүй байдаг боловч ерөнхийд нь
- идээ ундааны гам,
- явдал мөрийн гам дэг гэж ялгаж болно.
Идээ ундааны гам
Идээ ундааны гамны үеэр хуурсан, шарсан, хэт халуун ногоотой хоол, ангийн мах, зарим өвчний үед гахайн болон загасны мах идэхийг хориглодог. Мөн коко коло болон бусад төрлийн хийжүүлсэн ундаа, архи дарс, шар айраг, шаардлагатай үед айраг уухыг ч хориглодог.
Явдал мөрийн гам
Явдал мөрийн гам гэдэг нь тухайн хүний нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, дадал зуршил, мөн орчин нөхцөл, цаг агаарын байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.
Эмчлүүлэгч бүрийн сахих явдал мөрийн ерөнхий дэг гэж байдаг. Үүнд
- хэт даарах, жиндэх, салхи авах,
- хэт халахаас сэргийлэх,
- ус бороонд норохгүй байх
- 10-20 кг-аас илүү жинтэй хүнд ачааг өргөхгүй, зөөхгүй байх
- улирлын байдалд тохируулан зохистой хувцаслах,
- биеэ хэт бэгнэхгүй байх
- Эмчилгээ эхэлсэн өдрөөс эхлэн гам дуустал гадаа гарахдаа чихээ бөглөн, малгай өмсөж алчуураар толгойгоо боож байвал сайн.
Ерөнхийдөө уламжлалт эмчилгээ хийлгэж байх үедээ эмчилгээний дараах 7-14 хоногт үргэлжлүүлэн гам дэгээ сахивал эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.
Ирээдүй эмнэлэг нь дараах уламжлалтын багц шинжилгээг танд санал болгож байна.
Эмчилгээний дараа бие сонин болох
Эмчилгээний явцад ямар ч өвчин дахин хөдлөх цусны даралт ихдэх, зүрхээр өвдөх, амьсгаадах хандлага үргэлж дагалдах тул та өөрөө байнга хэрэглэдэг эмүүдээ болон зүрх, даралтны эмээ биедээ үргэлж авч явах нь зүйтэй.
Мэдээж эмчилгээг эмчийн заалтгүйгээр дур мэдэн хийлгэх бусад хүмүүсийн эмчилгээг даган дуурайж, эмчилгээг өөрчилж болохгүй. Учир нь өвчин нь адилхан боловч таны биеийн онцлог өөр бусад дагалдах архаг өвчнүүд адилгүй тул мэргэжлийн эмчийн заалтаар эмчилгээг хийлгэж эмч сувилагчийн зөвлөгөөг нэг бүрчлэн дагаж мөрдөх нь эдгэрэлтийг түргэсгэнэ.
Leave a Reply