Үтрээний PRP эмчилгээ
Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Үтрээний PRP эмчилгээ гэж юу вэ?
Орчин үеийн анагаах ухааны санал болгож буй сэргээн засах, залуужуулах үйлчилгээтэй, шинэлэг мэсийн бус, эмийн бус, тосон түрхлэг шаардлагагүй эмчилгээний аргын нэг бол Platelet-rich plasma (PRP) буюу бидний мэдэхээр үтрээний ПРП юм
Мэсийн бус аргаар эрүүл үтрээтэй болох эмчилгээний шинэ арга тул эмийн эмчилгээтэй хавсран хэрэглэх боломжтой
Platelet Rich Plazma Therapy- тромбоцит эсээр баялаг сийвэн эмчилгээг хэлнэ.
Хүний цусны тормбоцит буюу ялтаст эс нь цус бүлэгнүүлэх,шарх эдгээх,эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэх үүрэгтэй
Үтрээний PRP эмчилгээ хэрхэн явагддаг вэ?
Ямар тохиолдолд үтрээний PRP эмчилгээг хийлгэх вэ?
- Бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн үрэвсэлт өвчнүүд – умайн хүзүүний улайлт, шарх, архаг сальпингофорит гэх мэт архаг эмгэгүүдэд
- Наалдацт өвчин
- Үтрээ хуурайших, загатнах
- Бактерийн гаралтай үтрээний үрэвсэл буюу вагинит
- Бэлгийн дур хүсэл буурах.
- Үтрээний булчин сулрах.
- 40- өөс дээш насныханд
- Цэвэршилтийн үе
- Сарын тэмдэг багасах, алдагдах гэх мэт
PRP эмчилгээний давуу тал
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
Өөрийн сийвэн учир харшил үүсгэхгүй
Өвдөлт багатай, эрсдэлгүй
Эмнэлэгт хэвтэх шаардлагаггүй
18-наснаас дээш бүх насны эмэгтэйчүүд хийлгэх боломжтой
Бусад эмчилгээний аргуудтай хослох боломжтой
Хугацаа бага зарцуулна /20 минут/
Харин дараах тохиолдолд PRP эмчилгээ нь танд тохиромжгүй.
- Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Хорт хавдар
- Хурц цочмог халдвар
- Системийн цусны өвчин (hemophilia, тромбоцитопени, гэх мэт)
- Сэтгэцийн өвчтэй зэрэгт хориглох заалттай байна.
PRP эмчилгээний үр дүн:
- Нөхөн төлжүүлэх, залуужуулах
- Умайн хүзүүний шархлааны эдгэрэлт эрчимжинэ
- Үтрээний мөөгөнцөр эдгэрэлт түргэснэ
- Цэвэршилтийн үеийн хуурайшилт багасна
- Цэвэршилтийн өмнөх ба дараах хам шинжүүд багасна
- Төрсний дараах булчингийн сулралын эсрэг дасгалын үр дүн сайжирна
- G- цэгийн сэрэл дамжилт идэвхижинэ
- Бэлгийн дур , хүсэлт бууралт сэргэнэ
- Сарын тэмдгийн алдагдлыг зохицуулна
- Шээс задгайрал эмчилгээний үр дүн сайжирна
- Үтрээний хэвийн орчин тогтворжино
Бүрдүүлэх шинжилгээ:
- Цусны дэлгэрэнгүй
- Элэгний В,С вирус
- Дох, Тэмбүү
- Мазок
Эмчилгээний дараа анхаарах зүйл:
- Курсс эмчилгээнээс хойш 14 хоног дотно харьцаанд орох
- Эмчилгээний явцад саун, бассейн болон тогтмол усанд суухгүй байх
- Согтууруулах ундаа хориглоно.