Ургийн эрхтэн тогтолцооны оношилгоо гэж юу?

Жирэмсний 5 сараас хойших Эхо оношилгоо нь ургийн хөгжлийн үе шатуудад эрхтэн тогтолцооны эмгэг байна уу? Ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг.

Жирэмсний 5 сараас хойших Эхо оношилгоо нь ургийн хөгжлийн үе шатуудад эрхтэн тогтолцооны эмгэг байна уу? ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг.

Тогтоосон хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар:

  • Ургийн эрхтэн тогтолцооны болон зүрхний эмгэг
  • Ургийн хавдар байгаа эсэх
  • Ургийн жин багадалттай эсэх
  • Ургийн өсөлтийн саатал байгаа эсэх
  • Жирэмсний үеийн болон төрөхийн өмнөх  хүндрэлийг илрүүлэх зорилготой.

Ургийн  зүрхний бүтэц илүү сайн ялгарч оношилгоог илүү нарийвчлалтай хийхэд тохиромжтой болж ирдэг  үе юм. 

  • Удамд нь ямар нэгэн зүрхний гажигтай хүүхэд төрж байсан.
  • Өмнөх хүүхэд нь зүрхний гажигтай байсан
  • 11-13 долоо хоногийн үзлэгт хүзүүний арын зай ( NT ) өргөн хэмжигдсэн.
  • Жирэмсэн эх чихрийн шижинтэй
  • Жирэмсэн эх чонон хөрвөстэй 
  • Ургийн зүрхний хэм алдалт илэрсэн
  • Зүрхний бус гажиг илэрсэн
  • Хромосомын ямар нэгэн эмгэг илэрсэн
  • Эх өөрөө хүсвэл хамрагдаж болно

Хэт авиан оношилгоогоор ургийн эрхтэн тогтолцоог илүү нарийвчлалтай харах боломжтой үе.

Яагаад гэвэл: Энэ хугацаанд ургийн хөгжил гүйцэж , ургийн уушиг идэвхтэй хөгжиж байдаг. Жирэмсний 28-32 долоо хоногт арьсан доорхи өөхөн эдийн хөгжил эрчимтэй явагдан жин нэмэгдэж, ураг төрөх зөв байрлалаа олдог.

Эхогоор ургийн дараах хөгжлийг үнэлнэ.

  • Ургийн өсөлтийг үнэлэх /хэмжилт хийж жинг тооцох/
  • Тархи болон нүүрний бүтэц (тархины ховдолууд, тархины бүтэц 2 талдаа тэгш хэмтэй эсэх)
  •  Нуруу нугалам болон мөчдийн хөдөлгөөн (мөчдийн урт яс, үе)
  • Амьсгалын эрхтэн тогтолцоо (уушгины ямар нэгэн голомтот өөрчлөлт байгаа эсэх)
  •  Зүрх судасны эрхтэн тогтолцоо ( зүрхний цохилт, хэм. зүрхний цоорхой, 4н хөндий, гол судас )
  •  Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ам залгиур, улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдий, дэлүү, хошногоны амсар, өрцний ивэрхий )
  •  Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо (бөөрний урт, бөөрний тэвшинцэр, шээс дамжуулах суваг, давсаг, гадна бэлэг эрхтэн) эрэгтэй бол төмсөг буусан эсэх
  • Умайн хүзүүний урт ( дутуу төрөх эрсдлийг үнэлэх )
  •  Ихэс умайн хүзүүний хоорондын зай
  • Ихэс хүйн судастай бэхлэгдсэн байдал
  •  Ургийн ус индексээр үнэлэх
  •  Допплер
  •  Ургийн байрлал
  • Ясжилтын цэг (33 долоо хоногоос хойш)

Төрөхийн өмнөх болон төрөх үеийн хүндрэл үүсэх эрсдэлийг илрүүлэх үзлэг юм. Илэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авсанаар аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Умайн сорвины зузааныг хэмжиж умай урагдах эрсдэл байгаа эсэхийг тодруулдаг. Мөн ясжилтын цэгийг үнэлснээр ургийн уушигны хөгжил хэр байгааг үнэлэх боломжтой.

Ургийн зүрхний эмгэгийг илрүүлэх үзлэг хийгддэг. Яагаад гэхээр хүүхдийн зүрх үр хөврөл тогтсон цагаас эхлэн үүсэн хөгжөөд төрсний дараа гүйцэд хөгждөг. Тиймээс жирэмсний бүхий л хугацаанд ургийн зүрхийг үнэлэх, төрсний дараа нярай үед нь заавал зүрхний оношилгоо хийлгэх хэрэгтэй. Эхийн хэвлийд оношлогддоггүй эмгэг гэж байдаг.

Жирэмсний сүүл үед тохиолддог хүндрэлийг илрүүлэх, Ургийн жин багадал, өсөлтийн саатал, бүтэлт байгаа эсэх, ихсийн шохойжилт, ургийн шингэний хэмжээг үнэлэх, хүй хүзүүгээ ороосон эсэхийг шалгахаас гадна ургийн зарим хавдарыг илрүүлэх боломжтой байдаг. Энэ үзлэгээр төрөлтийн урьдчилсан төлөвлөлтийг хийдэг.

Эхогоор ургийн дараах хөгжлийг үнэлнэ.

  • Ургийн халдвар, тархины усжилт
  • Зүрхний цоорхой, өрцний ивэрхий, гэдэсний өргөсөл
  • Бөөр шээсний замын нарийсал зэрэг зарим гажгууд
  • Ургийн байрлал
  • Ургийн ус
  • Ихсийн байдал, ураг бүтэлттэй эсэх
  • Ургийн биофизик үнэлгээ

Жирэмсний сүүл үед тохиолддог хүндрэлийг илрүүлэх, Ургийн жин багадал, өсөлтийн саатал, бүтэлт байгаа эсэх, ихсийн шохойжилт, ургийн шингэний хэмжээг үнэлэх, хүй хүзүүгээ ороосон эсэхийг тодруулахаас гадна ургийн зарим хавдарыг илрүүлэх боломжтой байдаг. Энэ үзлэгээр төрөлтийн урьдчилсан төлөвлөгөөг төлөвлөх боломжтой.

Өндөр эрсдэлтэй жирэмсэн эхчүүд 26-28 долоо хоногтой
Хэвийн жирэмсэн эхчүүдэд 32-34 долоо хоногтой

1. Эхийн суурь эмгэг

  • Чихрийн шижин
  • Бөөрний архаг дутагдал
  • Зүрхний төрөлхийн гажгууд
  • Хэрх өвчин (ревматизм)
  • Бамбай булчирхайн өвчнүүд
  • Гемоглобинопати (талассеми)
  • Даралт ихсэх эмгэг

2. Жирэмслэлттэй холбоотой үүссэн эмгэг

  • Жирэмслэлттэй холбоотой даралт ихсэх эмгэг
  • Ургийн хөдөлгөөн багасах
  • Ургийн ус ихсэх, багасах
  • Ургийн өсөлт саатах
  • Олон ураг
  • Өмнөх ураг амьгүй болж байсан өгүүлэмжтэй

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих
Буцах