Манай оронд хөхний өвчлөл сүүлийн үед нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаа нь эрдэмтдийн судалгаа, шинжилгээ дүн бүртгэлийн мэдээнээс тодорхой байна.
Хөхний эрүүл мэнд
Эмчилгээ
Манай оронд хөхний өвчлөл сүүлийн үед нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаа нь эрдэмтдийн судалгаа, шинжилгээ дүн бүртгэлийн мэдээнээс тодорхой байна. Иймд эмэгтэйчүүдэд хөхний хавдраас бусад өвчлөлөөс сэргийлж урьдчилан сэргийлэх үзлэг болон хөхөө тогтмол шалгаж хэвших хэрэгтэй.
Хэвийн хөхний хэлбэр, хэмжээ хүн болгонд харилцан адилгүй боловч дотоод бүтэц зохион байгуулалт нь ижил байдаг. Хөхний оношилгоог 40-өөс доош насныхан 2 жилд 1 удаа, 40 дээш насныхан жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй.
Бүхий л насны эмэгтэй, эрэгтэй хүмүүс хөхний хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг хэдий ч нас ахих тусам өвчлөх магадлал нэмэгддэг. Эмэгтэйчүүдэд өвдөх эрсдэл илүү өндөр байдаг.Эрчүүдийн хувьд хөхтэй холбоотой зовиур илрэх болон хөх томрох өөрчлөлт илэрсэн тохиолдолд хөхөө шалгуулах шаардлагатай.
- Хөхний архаг өвдөлт
- Хөхний үрэвсэл
- Хөхний үүсгэвэр
- Хөхнөөс сүү гарах
- Хөхний хавдар
- Ээж эсвэл эгч нь 50 наснаас өмнө хөхний хорт хавдраар өвчилж байсан бол
- Хүүхэд огт төрүүлээгүй эсвэл анхны хүүхдээ 35 наснаас хойш төрүүлсэн
- Хөхний үрэвсэлт өвчин
- Олон дахин үр хөндүүлсэн, зулбасан
- Хүнд метал, химийн үйлдвэр зэрэг хорт бодистой орчинд ажилладаг
- Илүүдэл жин
- Хорт зуршил
- Хөхний хагалгаа
- Хөхөнд үүсгэвэр тэмтрэгдэх
- Хөхний арьс улайх
- Хөхнөөс ялгадас гарах
- Хөхний арьс татагдан хонхойх
- Хөхөндөө суулгацтай
- 2 хөх ижил бус болох
- Хөхөө тогтмол шалгах
- Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
- Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх
- Үр хөндөлт хийлгэхгүй байх
- Удамд хөхний хорт хавдрын өгүүлэмжтэй эмэгтэйчүүд эмчийн хяналтанд байх
Бидэнтэй холбогдох
Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу