Хөхний оношилгоо гэж юу вэ?

Манай оронд хөхний өвчлөл сүүлийн үед нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаа нь эрдэмтдийн судалгаа, шинжилгээ дүн бүртгэлийн мэдээнээс тодорхой байна.

Маммографи

Рентген туяа ашиглан хөхний зураг авах шинжилгээний арга юм. Хөхийг босоо болон хэвтээ байрлалаар зураг авах бөгөөд зургийн хариу хурдан гардаг, өртөг хямд, харьцангуй зориур багатай шинжилгээнд тооцогддог.

Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, оношилгооны зорилгоор авахаас гадна эдийн шинжилгээ авахад чиглүүлэг болгон ашигладаг. Маммографийн шинжилгээг урьдчлан сэргийлэх болон оношилгооны түвшинд алинд нь ч хэрэглэх боломжтой.

  1. Хөхний өвчлөлөөр гэр бүлийн гишүүд болон өөрөө өвдөж байсан дурдатгалтай
  2. 40-с дээш насны эмэгтэйчүүдэд жил тутамд 1 удаа

Ингэснээр хөхний хорт хавдрыг эрт илрүүлж эмчлэх боломжийг бүрдүүлэх, үйлчлүүлэгчийн амьдралын чанар уртсах ач холбогдолтой.

  1. Шинжилгээнд орох өдөр хөхийг сайтар савандаж угаасан байх, үнэртэй ус, тос, энгэсэг, тальк зэргийг бүсэлхийнээс дээш цээж, мөр орчимд түрхэхгүй байх шаардлагатай.
  2. Сарын тэмдгийн мөчлөгийн дараа тус шинжилгээг хийлгэх нь шинжилгээтэй холбоотой өвдөлт, эвгүй мэдрэмжийг бууруулна.

Бидэнтэй холбогдох

Shall days us subdue light you’re herb won’t darkness fly. Own moved, set waters Fifth first creepeth it, dry it male above forth i Fowl let dominion

Холбоо барих