Хөхний оношилгоо гэж юу вэ?

Манай оронд хөхний өвчлөл сүүлийн үед нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай байгаа нь эрдэмтдийн судалгаа, шинжилгээ дүн бүртгэлийн мэдээнээс тодорхой байна.

Шинжилгээ

Уг шинжилгээ нь хөхөнд дүрсийн шинжилгээгээр бүрэн оношлогдох боломжгүй эргэлзээтэй тохиолдолд үүсгэврээс тусгай зориулалтын зүүгээр хатгаж авч тугсай аргаар лабораторийн түвшинд эд доторх эсийн бүтцийг тодорхойлон шинжилдэг арга юм. Энэхүү шинжилгээг мэргэжлийн эмчийн заалтаар хийдэг тухайн шинжлүүлэгчдээ зовиуртай шинжилгээнд тооцогддог.

Хөхний толгойноос эсвэл шархнаас шүүс гарч байгаа бол түүнийг тусгай зориулалтын хавтан шилэн дээр дээж авч хатаан уусмалд бэхжүүлэн лабораторийн аргаар шинжилж доторх агуулагдахууныг тодорхойлох арга юм. Уг шинжилгээ нь тухайн шинжлүүлэгчид ямар нэгэн зовиургүй

Хөхний хавдрын антиген (СА 15-3) Хүний хөхний сүүний өөхөн бөмбөлөгүүдийн гадаргуугын антиген юм. Эрүүл хүнд тодорхойлогдох дээд хэмжээ нь 30 u/ml гэж үздэг боловч 38-40 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийн 8%-д нь 40 u/ml –ээс дээш байдаг. Тус маркер нь хөхний өмөнтэй өвчтөнүүдийн 57%-д ихэссэн байдаг. Зарим судлаачдын судалгаагаар сүүний өөхөн бөмбөлөг ба хавдрын эсийн цитоплазмын аль алинд нь байдаг антиген болох СА 549-ыг СА 15-3-тай хослуулан хэрэглэвэл мэдээллэг чанар өндөртэй гэж зөвлөж байна. Дээрх маркеруудаас гадна бусад эрхтний хавдруудын үед хэрэглэгддэг ходоод гэдэсний антиген -СА19-9, СА72-4, түрүү булчирхайн өвөрмөц антиген –PSA, элэг, цөсний антиген –Choleglicin-CG, бомбезин г.м маркерууд байдаг. 100% мэдрэг, 100% өвөрмөц төгс маркер байдаггүй, хавдрын гэгдэх маркерууд маань хавдрын бус архаг болон үрэвсэлт өвчнүүдийн үед ч их бага хэмжээгээр ихэссэн байж болдог. Тиймээс эмнэл зүйн шинж болон бусад шинжилгээнүүдтэй харьцуулан судлах шаардлагатай.

Бидэнтэй холбогдох

Shall days us subdue light you’re herb won’t darkness fly. Own moved, set waters Fifth first creepeth it, dry it male above forth i Fowl let dominion

Холбоо барих