Эхо оношилгоо нь өвчтөнд ямар ч зовиур шаналгаагүйгээр биеийн дотоод бүтэц болон үйл ажиллагаанд нарийн хэмжилт хийж, бүх хэмжилтүүдийг нарийвчлан гаргадаг шинжилгээ юм.
Эхо оношилгоо
Дэлхий нийтээр хэт авиа оношилгоо буюу эхо оношилгоо нь хамгийн аюулгүй, хор нөлөөгүй, ямар нэгэн тусгай бэлтгэл шаарддаггүй, хүндээ зовиур өгдөггүй, үнэ өртгийн хувьд хамгийн хямд шинжилгээ гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг
Элэг, Цөсний хүүдий, Нойр булчирхай, Дэлүү
Заалт:
Бэлтгэл: 8-12 цагийн өмнөөс юм идэж уулгүй үзүүлэх
- Хэвлий, аюулхайгаар өвдөх
- Гэдэс дүүрч цанхайх
- Гүйлгэх, өтгөн хатах
- Хэхрэх, дотор муухайрах
- Хэл өнгөртөх, цээж хорсох
- Хоолны дуршил муудах
- Халуурах, турах, ядрах
- Хэвлийн тодорхой бус өвдөлт
- Хэвлийд үүсгэвэр тэмтрэгдэх
- Хэвлийн гэмтэл
- Шарлалт илрэх
- Шалтгаан тодорхойгүй халуурах
Бөөр , Давсаг, Түрүү булчирхай
Заалт :
Бэлтгэл: Тусгай бэлтгэл шаардлагагүй ч оношилгооноос хамаарч давсганд шээстэй байх.
- Нүүр хавагнаж, сэлхрэх
- Биеийн жин буурах
- Бүсэлхий нуруугаар өвдөх
- Шээсний гарц өөрчлөгдөх /өнгө, үнэр, хэмжээ/
- Шээх үед өвдөх, хорсох
- Нуруугаар болон шээсний сүвээр өвдөх
- Бөөрний хавдар сэжиглэх
- Цусаар шээх
- Бөөр, шээсний замын архаг халдвар
- Гэмтэл
- Шалтгаан тодорхойгүй халуурах
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй
- Хүзүүний урд хэсэгт үүсгэвэр тэмтрэгдэх
- Таргалах эсвэл турах
- Байнга нойрмоглох, их хөлрөх
- Шалтгаангүйгээр их ядрах, аливаад сонирхолгүй болох
- Нүд бүлтийх, зүрх дэлсэх
- Цочромтгой, гомдомтгой болох
- Сэтгэлийн хөдөлгөөн ихсэх
- Гар салгалах, хавагнах
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй
- Хүүхэд өгзөг түрүүлэлтээр төрсөн бол
- Ихэр хүүхэд төрсөн бол
- Хэт бага эсвэл хэт их жинтэй төрсөн бол
- Удамд нь түнхний эмгэгтэй хүн байдаг бол
- Эмэгтэй хүүхэд бол
- Яс булчингийн эмгэгтэй төрсөн бол
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй, хүүхдийн зулай битүүрээгүй байх
- Мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэгүүд илрэх /татах, бөөлжих/
- Ямар нэг гаж хөгжилтэй төрсөн төрсөн нярай
- Эхийн хэвлийдээ хүчилтөрөгчийн архаг дутмагшилд байсан бол
- Бүтэлттэй төрсөн болон дутуу төрсөн нярай
- Хэвийн буй амьсгалж буй нярай
- Жирэмсэн болон төрсний дараа эх болон нярай халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд
Зүрхний хэт авиа оношилгоо нь зүрхний ховдол тосгуурын хэмжээ ба байдал, судасны хөдөлгөөний хэмжээ болон хурд, хавхлагын хөдөлгөөн зэрэг зүрхний бүтэц ба үйл ажиллагааг судлах шинжилгээ бөгөөд зүрхний эхо аппарат нь цусны урсгалын чиглэл, хурд болон даралтын зөрүүг харуулах, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгч таны зүрхний үйл ажиллагааг нарийн шинжилдэг.
Зүрхний ЭХО хийлгэснээр:
- Зүрхний төрөлхийн болон олдмол гажиг
- Титэм судасны цочмог хам шинж
- Зүрхний ишеми өвчин
- Зүрхний дутагдал
- Уушгины артерийн бөглөрөл
- Уушгины гипертенз
- Зүрхний булчингийн гажгууд буюу кардиомиопати
- Миокардит
- Үнхэлцэг энд шингэн хуралт буюу перикардит
- Зүрхний хавдар зэргийг оношлох боломжтой юм.
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй
- Төрсөн бүх нярай хамрагдана.
- 0-18 насны хүүхдүүд
Бэлтгэл: тусгай бэлтгэл шаардлагагүй
- Хөхөнд үүсгэвэр тэмтрэгдэх
- Хөхний арьс улайх
- Хөхнөөс ялгадас гарах
- Хөхний арьс татагдан хонхойх
- Хөхөндөө суулгацтай
- 2 хөх ижил бус болох
Жирэмсний хугацаанд ямар нэгэн хүндрэлгүй хэвийн бол дараах саруудад заавал эход харуулах хэрэгтэй.
- 5-10 долоо хоног
- 11-13+6 долоо хоног
- 18-20 долоо хоног
- 21-22 долоо хоног /ургийн зүрхний нарийвчилсан үзлэг/
- 28-32 долоо хоног
- 36-38 долоо хоног
Харин жирэмсний тээлтийн явцад ямар нэг зовиур илрэх, хүндрэл гарвал үүнээс ч олон удаа харуулна.
- Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах /хугацаанаас өмнө ирэх эсвэл саатах, удаан хугацаагаар үтрээнээс цус гарах/
- Сарын тэмдэг өвдөлттэй, их хэмжээтэй ирэх
- Жирэмсэнээс хамгаалах ерөндөгний байрлал тодорхойлох
- Жирэмсэнээс хамгаалах эм, тариа, дааврын бэлдмэлүүд уухын өмнө ба ууж байх үедээ
- Хэвлийн доод хэсэг, цавь, ууц нуруугаар өвдөх
- Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
- Өндгөн эс боловсорч байгаа эсэх, үр тогтох боломжтой эсэхийг оношлох
- Умайн болонумайн гадуурх жирэмслэлтийг оношлох
- Умай, өндгөвчийн үрэвсэл, уйланхай, хортой хоргүй хавдар, ургацаг зэрэг голомтот эмгэг илрүүлэх
- Үргүйдэлтэй эмэгтэйчүүд, цэвэршилтийн насныхан болон охидын эрүүл мэндийн чиглэлээр
- Төрсний дараа умайн агшилтыг хянуулах
- Төрсний дараа шавхарга эвгүй үнэртэй гарах, халуурах, хэвлийгээр хүчтэй базалж өвдөх
- Мэс заслаар төрсний дараа шархнаас идээ, шүүс гарах
Бидэнтэй холбогдох
Ирээдүй эмнэлэг нь ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.