Өдрийн эмчилгээ

Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Цаг авах: 7771 0404

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин

Эмэгтэйчүүдийн дунд үрэвсэл нь их тохиолддог бөгөөд гадна болон дотор бэлэг эрхтэнүүдийн алинд ч тохиолдож болно. Үүнд:

  • Бэлгийн уруулын үрэвсэл-вульвит
  • Үтрээний үүдэвчийн булчирхайн үрэвсэл- бартолинит
  • Умайн хүзүүний үрэвсэл–цервицит
  • Үтрээний үрэвсэл- вагинит
  • Умайн гуурсны үрэвсэл –сальпингит
  • Өндгөвчний үрэвсэл – оофорит
  • Дайврын үрэвсэл- аднексит
  • Умайн салстын үрэвсэл – эндометрит.

Мөн ямар төрлийн үрэвслээс хамаарч дараах шинж тэмдэг илэрч болно.

  • Нянгийн гаралтай– Цагаан саарал өнгийн, эвгүй үнэр бүхий ялгадас гарах, загасны махтай төстэй үнэртэй ялгадас гарах, бэлгийн хавьтлын дараа илүү их хэмжээгээр гарах
  • Мөөгөнцөр– Загатнах, цагаан өтгөн бужигнасан зүйл үтрээнээс гарах
  • Трихомониаз– Шар ялгадас гарах

Урьдчилан сэргийлэлт

  • Хөөстэй усанд ойрхон зайтай орохгүй байх
  • Усан санд байнга сэлэхгүй байх. Шаардлагатай тохиолдолд ашигтай бактери уух.
  • Элдэв гоо сайхны бүтээгдэхүүнийг үтрээний ойролцоо түрхэхгүй байх
  • Бие зассаны дараа урдаас хойш чиглэлтэй арчиж байх
  • Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх.

Оношилгоо

  • Цусны шинжилгээ – Биед халдвар орсон эсэхийг шинжлэх
  • Арчдас авах /Мазок/ – Үтрээ ямар шалтгаанаар үрэвссэн болохыг тодорхойлно.
  • PCR

Эмчилгээ

  • Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн үед эмчийн заавраар метронидазол уух болон тосон түрхлэгийг үтрээнд түрхэнэ. Эмчилгээг 5-7 хоногийн турш хийдэг.
  • Эмчийн заавраар мөөгөнцрийн эсрэг эм уух ёстой. Антибиотик эмчилгээний үед мөөгөнцөр нян үржих эрсдэл нэмэгддэг учир заавал мөөгөнцрийн эсрэг эм давхар ууна.
  • Трихомониаз болон БЗХӨ-тэй бол зохих эмчилгээг  заавраар хийлгэнэ.
  • Дааврын өөрчлөлттэй бол даавар тэнцвэржүүлэх тосон түрхлэг түрхэх
  • Харшлын гаралтай бол харшил намдаах эм ууж, тосон түрхлэг түрхэнэ.

Бүтэн эдгэх боломжтой өвчин бөгөөд дутуу эдгээснээс болж өвчин хүндрэх магадлалтай байдаг тул та эмчилгээ дууссаны дараа заавал давтан шинжилгээ өгөөрэй.

Жирэмсний хордлого тайлах төрөл бүрийн эмчилгээ, эм бэлдмэлийг бид эмчийн гаргасан шийдвэрийн дагуу жирэмсэн эхчүүдэд хийж үйлчилж байна.

Озон эмчилгээ

“Озон нь дэлхий дээрхи хамгийн хүчирхэг, хурдан исэлдүүлэгч бодис бөгөөд өвчин үүсгэгч организмыг хамгийн сайн устгадаг юм.

Озон нь хүний биед орохдоо Хүчилтөрөгч буюу О2, Хүчилтөрөгчийн молекул буюу О болон задарч хүний бүх бие эрхтэнд хүчилтөрөгчөөр хангаж, давхар нян, бактери, вирус, глюкоз, холестериныг устгаж өгснөөр тухайн хүний дархлааг сайжруулж, эд эсүүдийг сэргээн тэжээлээр хангаж, коллагенийг нийлэгжүүлэн бие махбодыг эмчилдэг.

Хордлого гэдэг нь таны цусанд ямар нэгэн химийн бодис удаан хугацаагаар эргэлдсэнээс болоод бие махбодод бөөлжих дотор муухай оргих, бие тавгүйтэх гүйлгэх зовиураар илэрдэг өвчин байдаг.

  • Архины хордлого
  • Шарталттай
  • Хоолны хордлого
  • Шингэн дутагдалтай
  • Эмийн хордлого
  • Анхаарал төвлөрөлт болон ой тогтоолт муудах
  • Ядрах
  • Элэгний хатуурал болон хавдраар өвчилсөн үеийн архаг хордлогын үед ХОРДЛОГО ТАЙЛАХ ЭМЧИЛГЭЭ хийгдэнэ.

Тонус нь умайн булчингийн агшилт юм.

Тонус үүсэх шалтгаан

  • Эрсдэлтэй жирэмсэн / архаг хууч өвчлөл, бэлгийн замын өвчлөл, аборт/
  • Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгүй байдал / ядрах, нойргүйдэх, стресс, депресс, гэр бүл хамт олны сэтгэлзүйн нөлөөлөл/
  • Орчны агаарын болон хөрсний бохирдол
  • Хүнсний аюулгүй байдал
  • Хорт зуршил /архи, тамхи/
  • Ажлын хэт ачаалал / автомашин жолоодох, компьютер дээр удаан хугацаагаар ажиллах/

Тонус бууруулах хамгийн энгийн арга бол:

  • Хэт их ажиллахгүй байх
  • Сайн амарч байх
  • Агаарт гарах

Удаан хугацаанд тонустай байх нь ихсийн цусан хангамжийг хэт багасгаж умайн судсыг агшааснаар ураг хоол тэжээл, хүчилтөрөгчийн дутагдалд орж улмаар ургийн жин багасах, хүчилтөрөгчийн архаг дутагдалтай байснаар тархины даралттай хүүхэд төрөх мөн зулбах, дутуу төрөх эрсдэлтэй.

Урин дулаан улирал ирж өвс ногоо ургахтай зэрэгцээд жил бүрийн 4-9 сард ургамлын тоос, тоосжилт ихэссэнээр иргэдийн дунд амьсгалын замын харшил нэмэгддэг.

Гэтэл иргэдийн дунд харшлын үе эхлэхээр сорил тавиулдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг, мөн зарим нь мартаж явж байгаад харшил эхлэх үед гэнэт санаад эмнэлэгт ханддаг зэрэг шалтгаанаар эмчилгээгээ оройтуулах, хугацаа алдах нь их.

Иргэд харшлын зовиур, шинж тэмдэг эхлэхээс өмнө

  • мэргэжлийн эмчид хандан
  • харшлын сорил тавиулж
  • өөрт тохирсон эмчилгээг угтуулан хийлгэх хэрэгтэй.

Ядаргаа тайлах олон төрлийн эмчилгээ Ирээдүй эмнэлэгт хийгдэж байна. Та цаг авч үзүүлэн ядаргаанаасаа салаарай

Бидэнтэй холбогдох

Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг