Зүрхний эхо оношилгоо нь өвчтөнд ямар ч зовиур шаналгаагүйгээр зүрхний дотоод бүтэц болон үйл ажиллагаанд нарийн хэмжилт хийж, бүх хэмжилтүүдийг нарийвчлан гаргадаг шинжилгээ юм.
Зүрхний хэт авиа оношилгоо нь зүрхний ховдол тосгуурын хэмжээ ба байдал, судасны хөдөлгөөний хэмжээ болон хурд, хавхлагын хөдөлгөөн зэрэг зүрхний бүтэц ба үйл ажиллагааг судлах шинжилгээ бөгөөд зүрхний эхо аппарат нь цусны урсгалын чиглэл, хурд болон даралтын зөрүүг харуулах, зүрхний агших чадварт нарийн үнэлгээ өгч таны зүрхний үйл ажиллагааг нарийн шинжилдэг.
Зүрхний эхо шинжилгээг хэн хийлгэх ёстой вэ?
Зүрхний ЭХО хийлгэснээр:
- Зүрхний төрөлхийн болон олдмол гажиг
- Титэм судасны цочмог хам шинж
- Зүрхний ишеми өвчин
- Зүрхний дутагдал
- Уушгины артерийн бөглөрөл
- Уушгины гипертенз
- Зүрхний булчингийн гажгууд буюу кардиомиопати
- Миокардит
- Үнхэлцэг энд шингэн хуралт буюу перикардит
- Зүрхний хавдар
зэргийг оношлох боломжтой юм.
Зүрхний эхо нь зүрхний цахилгаан бичлэгээс ялгагдах давуу тал нь олон талын мэдээллийг бодитоор өгдөгт оршдог. Гэхдээ тухайн шинжилгээг хийж буй эмч, техникийн ур чадвараас хамаарч шинжилгээний үр дүн харилцан адилгүй байх тал бий.
Ирээдүй эмнэлэг нь зүрхний ЭХО-ны шинжилгээг өндөр нягтралтай дүрслэл бүхий, эрхтэн систем болгонд тохирсон хамгийн сүүлийн үеийн шинэчлэгдсэн төхөөрөмж болон нарийн мэргэжлийн олон жилийн туршлагатай эмч нарын тусламжтайгаар хийж байна.
Зүрхний эхотой холбоотой зарим асуултуудад хариулцгаая.
Зүрхний Эхо болон Зүрхний бичлэг хоёр юугаараа ялгаатай вэ?
Зүрхний эхо нь зүрхийг олон талаас нь дүрсжүүлэн харж, зүрхэн дахь бүтцийн болон үйл ажиллагааны, цаашлаад цусан хангамжийн байдлыг нягтлан оношилдог бол зүрхний цахилгаан бичлэг нь зүрхний цахилгаан дамжуулах чанар дээр үндэслэн зүрхний эмгэгийг оношлоход чиглэсэн арга юм.
Энэ 2 арга нь аль аль нь маш чухал шинжилгээний арга юм.
Зүрхний эхо шинжилгээ хортой юу?
Энэ шинжилгээ нь Рентген, МRI, компьютер шинжилгээг бодвол ямар ч хоргүй, хэд хэд давтан хийлгэх боломжтойн дээр ямар ч туяаны нөлөөлөл байхгүй, зөвхөн хүний биеэс ялгарч буй дууны долгионыг бүртгэх маягаар шинжилдэг арга юм.
Зүрхний эход юу бэлдэж очих вэ?
Зүрхний ЭХО хийхэд тусгайлан бэлдэх зүйл байхгүй бөгөөд та энгийн үеийнхээ эм, хоол хүнсээ идэж болно.
Зүрхний эхо шинжилгээний хариуг хэзээ авдаг вэ?
Зүрхний эхо шинжилгээ нь нийтдээ 40-60 минут л болох бөгөөд шинжилгээний хариуг шинжилгээ дуусмагц авах боломжтой.