With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.
Дотор эрхтний оношилгоо
Биохими
Цусны биохимийн шинжилгээ нь элэг, бөөр, нойр булчирхай зэрэг олон дотор эрхтэний үйл ажиллагааг дүгнэх боломж олгодог лабораторийн шинжилгээний арга юм. Үүнээс гадна цусны биохимийн шинжилгээ нь хүний биед ямар төрлийн бичил элементүүд дутагдаж байгааг харуулна.
ЦБШ нь өвчний гадна илрэх шинж тэмдэггүй үед дотор эрхтэний үйл ажиллагааны
согогыг илрүүлэх боломж олгодог. Өөрөөр хэлбэл эрхтэний бүтэц нь өөрчлөгдөөгүй, согог нь үйл ажиллагааны түвшинд байгаа үед ч цусан дах өөрчлөлтийг харуулна.
ЦБШ авахын тулд тохойны нугаламын хураагуур судаснаас 5-6 мл цус авдаг. Ингэж авсан судалгааны материал буюу хүний цусны биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог.