Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл

Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.

Цаг авах: 7771 0404

Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл

Гэр бүлээ төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалахын тулд эмэгтэйчүүд бидэнд зайлшгүй шаардлагатай зүйл нь жирэмслэлтээс хамгаалах арга замууд юм.

Ойрын хэдэн жилдээ хүүхэд гаргах төлөвлөгөөгүй байгаа гэр бүлүүдэд энэ бол яах аргагүй чухал зам. Ялангуяа эмэгтэйчүүд бид төрсний дараах зургаан сард сарын тэмдэг ирэхгүй л бол жирэмслэхгүй гэсэн ойлголттой байдаг. Гэвч сарын тэмдэг ирсэн, ирээгүй хүүхэд олох боломжтой байдаг.

Жирэмслэлтээс хамгаалах аргууд төрөл бүрээр маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонгох нь зүйтэй

Жирэмслэлтээс хамгаалах аргууд төрөл бүрээр маш олон болсоор байгаа учраас эмчид үзүүлсний дараа өөрт тохирсон зөв аргаа сонгох нь зүйтэй

Ингээд жирэмснээс хамгаалах бусад аргуудын талаар товчхон мэдээлэл өгье.

Хуанлийн буюу календарийн арга

Энэ арга нь биений юмны мөчлөгөө бүрэн сайн мэддэг эмэгтэйчүүдэд илүү зохимжтой ба 60-80% хамгаалдаг. Зарим сард биений юм алдагдсан тохиолдолд хамгаалах хувь нь эрс буурна.

Үтрээний лаа

Бэлгийн харилцаанд орохоос 30 минутын өмнө үтрээний гүнд лаа хийх ба эр бэлгийн эсийн амьдрах орчинг бууруулах, устгах аргаар жирэмснээс хамгаалах арга юм. Эрэгтэй, эмэгтэйн биенд гаж нөлөөгүй, лаа хэрэглээгүй үед эр бэлгийн эс хэвийн амьдрах чадвартай байна.

 

Мэс заслын аргууд

Дахин төрөхгүй гэсэн эсийн шийдвэрийн дараагаар мэс заслын аргаар эмэгтэйн үрийн хоолой, эрэгтэйн үрийн сувгийг боох, тайрах боломжтой. Мэс заслын дараа дахин сэргээх боломжгүй тул маш сайн ярилцаж шийдвэр гаргах нь зүйтэй.

Жирэмснээс хамгаалах аргууд маш олон тул өөрт тохирох аргыг мэргэжлийн эмчид үзүүлж, ярилцсаны үндсэнд сонгох нь зохистой.

Бидэнтэй холбогдох

Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг