Таны сарын тэмдэг ирэхгүй байна уу? Танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрч байна уу?
Пренаталь оношилгоо буюу Ургийн оношилгоо
Жирэмсэн тодорхойлох эхо
Хэрвээ танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илрэх, сарын тэмдэг ирэхгүй, хугацаанаасаа 7 хоногоор хэтэрвэл та жирэмсэлсэн эсэхээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.
- Жирэмсний тест эерэг гарвал жирэмсэн тодорхойлох эхо оношилгоонд хамрагдах хэрэгтэй.
- Жирэмсний тест сөрөг гарсан бол мөн л эхо оношилгоонд хамрагдаж сарын тэмдэг саатсан шалтгааныг тодруулах шаардлагатай. Заримдаа тест сөрөг гарах тохиолдол байдаг .
- Жирэмсний эрт үеийн эхо оношилгоогоор жирэмсний хугацаа, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, умайн гадуурх жирэмсэн, хэвийн жирэмсэн зэргийг тодоруулах ач холбогдолтой.
- Мөн умай, өндгөвч, умайн хүзүү, умайн арын зай /дугласын зай/, ургийн цэврүү, шар уургийн хүүдий, үр хөврөлийн бие, зүрхний цохилт зэргийн үнэлж мэдэх боломжтой байдаг.
- Жирэмсний эход 4-5 долоо хоногтойд ургийн цэврүү умайн хөндийд орж ирнэ. Харин 6-7 долоо хоногтойд ургийн зүрхний цохилт эход харагдаж эхэлнэ.
- Жирэмсэн тодорхойлох эход үзүүлэхээр ирэхдээ та давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай.
Жирэмсний дааврын шинжилгээ
Хэрвээ сарын тэмдэг хугацаандаа ирээгүй, жирэмсний тест эерэг эсвэл сөрөг гарах, эхо оношилгоогоор жирэмсэн нь тодорхойлогдохгүй бол Цусанд ХГЧ (хорионический гонадотропин человека) дааврын шинжилгээ өгч, онош тодруулах шаарлагтай.
Бидэнтэй холбогдох
Танд жирэмсэн тодорхойлох хэт авиан оношилгоотой холбоотой нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу
Буцах