Суулгац

Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.

Цаг авах: 7771 0404

Суулгац

Суулгац нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Шүдэнзний модноос нарийхан прогстрон агуулсан 34 мм урт савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эдгээр гуурсыг эмэгтэйн гарын бугалганы арьсан дор суулгана. Өөрөөсөө даавар ялгаруулна. Суулгацыг суулгах болон буцаан авах нь мэс ажилбар тул эмнэлгийн нөхцөлд эмчээр хийлгэх ёстой.

  • Суулгацын төрлөөс хамааран 3-7 жил жирэмслэхээс хамгаалдаг.
  • Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.

Давуу тал:

  • Аюулгүй
  • Өндөр үр дүнтэй
  • Удаан хугацааны үйлчилгээтэй
  • Бэлгийн харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй
  • Суулгац авсны дараа жирэмслэлт хурдан сэргэнэ
  • Биений юмны аль ч үед тавиулж болно.

Сул тал:

  • БЗДХ,ХДХВ/ДОХ–ын халдвараас сэргийлж чадахгүй учир эрсдэлтэй үед давхар бэлгэвч хэрэглэх шаардлагатай.
  • Дааврын өөрчлөлтөнд оруулдаг
  • Сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх
  • Биеийн жин нэмэгдэх
  • Толгой эргэх гэх мэт
  • Жирэмснээс хамгаалах магадлал 99%-тай байдаг.
  • Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох (цусархаг ялгадас бага хэмжээгээр хэдэн сараар үргэлжлэх эсвэл биений юмны хооронд цус гарах)
  • Биений юм саатах (энэ нь зарим эмэгтэйчүүдэд ашигтай)
  • Эхний хэдэн сард толгой өвдөх, эргэх, дотор муухайрах гэх мэт шинжүүд илрэх (эмчилгээ шаардахгүйгээр аяндаа зүгээр болно)
  • Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй
  • Жирэмсэн биш гэдэг нь баталгаатай
  • Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа тавиулж болно.
  • Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавиулна.

Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдэд хамгийн тохиромжтой сонголт байдаг. Мөн 35-аас дээш насны, тамхи татдаг, ХДХВ/ДОХ–ын халдвартай, умайн гадуур жирэмсэлж байсан эмэгтэйчүүд тавиулж болно.

Жирэмснээс хамгаалах магадлал 99%-тай байдаг.

Бидэнтэй холбогдох

Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг