Ургийн хромосомын эмгэг илрүүлэх оношилгоо

Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренатал оношилгоо гэж нэрлэдэг.

Энэхүү шинжилгээ нь ургийн төрөлхийн хөгжлийн гажиг, удамшлын ба хромсомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний 9-13 долоо хоногтойд эхийн цусанд хийгддэг шинжилгээ юм.

Жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, BhCG-ыг тодорхойлох бөгөөд энэхүү сорил дээр нэмж хэт авиан шинжилгээгээр 11-13 долоо хоногтойд ургийн шилэн хүзүүний арын зай /NT/-г хэмжин, эхийн нас, өндөр, жин, өмнөх жирэмслэлтийн мэдээлэлтэй хамт тусгай программаар тооцоолуур хийж эрсдлийг үнэлнэ.

Даун, Эдвардс, Патаугийн хамж шинж зэрэг хромсомын эмгэгийг 75-80%-aар илрүүлэх боломжтой

  1. “Эрсдэл бага” гарсан тохиолдолд 5 сартай Эхо оношилгоонд заавал хамрагдана.
  2. “Эрсдэл өндөр” гарсан тохиолдолд дараагийн шинжилгээ болох Амниоцинтез буюу ургийн шингэнд хатгалт хийн шинжилж, оношийг баталгаажуулдаг.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих
Буцах