Эмэгтэйчүүдийн оношилгоо

With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин

Энэ нь эмэгтэйчүүдийн гадна ба дотор бэлэг эрхний аль нэгийг хамарсан үед илэрдэг.

  • Бэлгийн уруулын үрэвсэл
  • Үтрээний үүдэвчийн булчирхайн үрэвсэл
  • Умайн хүзүүний үрэвсэл
  • Үтрээний үрэвсэл
  • Умайн гуурсны үрэвсэл
  • Өндгөвчний үрэвсэл
  • Дайврын үрэвсэл
  • Умайн салстын үрэвсэл

Хэвлийн хэсгээр гэнэт өвдөлт өгөх, ууц нуруугаар өвдөх, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, бэлэг эрхтэн загатнах, эвгүй зүйл /өнгө үнэр/ үтрээнээс ялгарах зэрэг нь бэлэг эрхтний vрэвсэлийн шинж тэмдэг юм. Түүнчлэн халуурч бие суларвал үрэвсэл хурц шатандаа буйг гэрчилнэ.

Цусаар, эсвэл бэлгийн замаар дамжин  халдварладаг. 

Үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан ч эмчилгээ бүрэн хийлгээгүй, дутуу орхих нь эрсдэлтэй. Үрэвсэлт өвчин даамжирвал, үргүйдэл, хавдар, зулбалт зэрэг хүндрэл үүсэх магадлалтай.

Эмэгтэйчvvдийн vрэвсэлт євчнийг үтрээний наацын шинжилгээгээр оношилно. Өвчний зовиур, эмэгтэйчүүдийн үзлэг, цусны шинжилгээ болон бусад нэмэлт шинжилгээнүүдийн vр дvнг үндэслэн оношийг тавина. Эмч ямар эрхтэн євчилснийг тогтоохоос гадна мөн үрэвслийг шалтгааныг илрүүлэх ёстой.

Хамгийн чухал нь дур мэдэн эмчилгээ хийхгүй байх. Дур мэдэн хэрэглэсэн эм нь зөвхөн гадна шинж тэмдгүүдийг дарснаар уг өвчин архагшдаг байна. Тиймээс эмчилгээг зєвхєн эмэгтэйчүүдийн эмч, шинжилгээний хариуг үндэслэн сонгоно.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих