Эхо оношилгоо гэж юу вэ?

Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренатал оношилгоо гэж нэрлэдэг.

11-13 долоо хоног 6 өдөр эхо

Хромосомын эрт үеийн эмгэг тодорхойлох бөгөөд ургийн хүзүүний арын зай(NT), хамрын хянга ясны(NB) хэмжилт хийдэг. Үзлэгийн явцад шаардлагатай бол нэмэлт хэд хэдэн хэмжилтүүдийг хийж шинжилнэ. Хромсомын эмгэг илрүүлэх үзлэг хийх явцад том хэмжээний болон эрхтэн тогтолцооны олон хавсарсан эмгэг байвал эрт үед нь илрүүлэх боломжтой байдаг.

  • Ургийн зүрхний цохил
  • Ургийн өсөлт хэмжих
  • Хүзүүний арын зай (хромосомын эмгэг байгаа эсэх)
  • Хамрын хянга яс (хромосомын эмгэг байгаа эсэх)
  • Толгой, нүүрний хэсэг (гавлын ясны бүтэц, судсан багц, нүд хоорондын зай)
  • Зүрх (байрлал, цохилтын тоо, хэм жигд, 4 хөндий)
  • Ходоод
  • Давсаг
  • Гэдэсний эхо ойлт
  • Хэвлийн урд хана хэвийн эсэх
  • Ихсийн байрлал
  • Умайн хүзүүний урт

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих
Буцах