Дотор эрхтний оношилгоо

With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.

Дотор эрхтний оношилгоо

Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренатал оношилгоо гэж нэрлэдэг. Тиймээс ургийн оношилгоо, пренатал оношилгоо гэж яригдвал гайхах хэрэггүй нэг л зүйлийн тухай ярьж байх нь байна. гэж ойлгоорой. Ургийн оношилгооны үе нь жирэмсэн болсон үеэс эхлэн жирэмсний тээлтийн 21 долоо хоног 6 өдөр буюу 5 сар хагас хүртэлх хугацаанд хийгдэж байгаа эхо үзлэг, оношилгоог хэлнэ.

Ургийн оношилгоо нь урагт удамшлын эмгэг буюу хромосомын эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг байгаа эсэхийг эрт оношлон илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа Эхо оношилгоо, эхийн цуснаас цус авч шинжилдэг биохимийн маркер буюу 2-л 3-л тест илрүүлэг шинжилгээ нь удамзүйн шинжилгээний цогц арга юм. Тиймээс дангаараа эхо оношилгоо эсвэл дан ганц 2-л 3-л тест шинжилгээ нь шаардлага тийм сайн хангахгүй, 2-лаа байж илүү эрсдэлийг үнэлдэг. Шаардлагатай тохиолдолд ургийн уснаас дээж авч шинэжилдэг арга болох амниоцинтез хийгдсэнээр онош 100% баталгаатай болдог байна.

Жирэмсний 5 сараас хойших Эхо оношилгоо нь ургийн хөгжлийн үе шатуудад эрхтэн тогтолцооны эмгэг байна уу? ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг

Тогтоосон хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар:

Ургийн эрхтэн тогтолцооны болон зүрхний эмгэг
Ургийн хавдар байгаа эсэх
Ургийн жин багадалттай эсэх
Ургийн өсөлтийн саатал байгаа эсэх
Жирэмсний үеийн болон төрөхийн өмнөх хүндрэлийг илрүүлэх зорилготой.

Бидэнтэй холбогдох

Shall days us subdue light you’re herb won’t darkness fly. Own moved, set waters Fifth first creepeth it, dry it male above forth i Fowl let dominion

Холбоо барих