Ургийн хэт авиан шинжилгээгээр ургийн өсөлт хөгжлийг үнэлж жирэмсний явцийг хянах боломжтой.
Пренаталь оношилгоо буюу Ургийн оношилгоо

Жирэмсний эхний 3 сард умайн гаднах жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, ургийн цэврүү умайн хөндийд бэхлэгдсэн эсэх, үр хөврөлийн тоо, зүрхний цохилтийн тоо, жирэмсний хугацаа болон хромосомын эмгэг (Дауны хам шинж)-ийн эрсдэлийг үнэлэх, биохимийн шинжилгээ ( Хоёрол тест, Гурвал тест ) хийх мөн хэвлийн урд хананы ивэрхий, мөчид үүсээгүй байх гэх мэт ургийн гажиг байгаа эсэхийг үнэлнэ.
Жирэмсний дунд болон сүүлийн 3 сард стандарт хэмжилтүүд хийж ургийн жин, өсөлтийг үнэлнэ. Төв мэдрэлийн тогтолцоо, амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах, Шээс дамжуулах эрхтэн тогтолцоонуудын анатомийн бүтэц хэвийн үүсэж байгааг үнэлж ямар нэгэн ургийн гажиг байгаа эсэхийг тодорхойлно. Ихсийн байрлал, хүйн судасны бэхлэгдэлт, умайн хүзүүний урт зэргийг үнэлж жирэмсэн үеийн хүндрэл үүсэх эрсдэлийг үнэлнэ.
Товлолт хугацаандаа эхо оношилгоонд хамрагдсанаар:
Бидэнтэй холбогдох
Ургийн хэт авиан оношилгооны талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу