Эмэгтэйчүүдийн оношилгоо

Эмэгтэй хүн бүр тогтсон хугацаанд өөрийн нандин эрхтнээ эмчид үзүүлж шаардлага шинжилгээ оношилгоог хийлгэснээр өөрсдийн эрүүл мэндийг хамгаалж чадна. 

Цаг авах: 7771 0404

Эмэгтэйчүүд бидний хамгийн нандин эрхтэн болох умай , умайн дайвар нь ирээдүйд хүүхдээ тээж төрүүлэн эх болоход хамгийн гол үүрэгтэй ч өвчний шинж тэмдэг өвдөлт мэдрэгддэггүй дүлий эрхтэн учраас тэр болгон халамжилж тордоод байддаггүй. Ихэнх бүсгүйчүүд маань хэвлийгээр хатгаж өвдөх, доошоо ялгадас хэвийн биш гарсаар байхад мэргэжлийн эмчид хандалгүй ам дамжсан яриа, мэргэжлийн бус хүний зөвөлгөөгөөр дур мэдэн эмчилгээ хийлгэсээр байна… Эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдсаныы дараа эмчид хандаж байгаа нь харамсалтай.

Иймд бид эрүүл мэндийн боловсролоо сайжруулж бидний хойч үе болсон охидууддаа зөв мэдээ мэдээллийг өгөх ёстой юм.

Эмэгтэй хүн бүр тогтсон хугацаанд өөрийн нандин эрхтнээ эмчид үзүүлж шаардлага шинжилгээ оношилгоог хийлгэх нэн чухал.

Иймээс охид, нөхөн үржихүйн насны болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хугацаанд хамрагдаж хэвшээрэй.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг