Жирэмсний хоёрол тест

Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.

Цаг авах: 7771 0404

Жирэмсний хоёрол тест

ХОЁРОЛ ТЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү шинжилгээ нь төрөлхийн гажиг, удамшлын ба хромосомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний тодорхой хугацаанд хийгддэг шинжилгээ юм.

Дэлгэрэнгүй тайлбарлавал жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, BhCG-ыг тодорхойлохыг хоёрол тест гэдэг бөгөөд энэ сорил дээр нэмж хэт авиан шинжилгээгээр ургийн шилэн хүзүүний арын зай /NT/-г хэмжин, эхийн насыг хамтатган эрсдлийг үнэлдэг.

  • Free Beta hCG нь жирэмсний хугацаанд эхсээс ялгардаг гликопротейн уураг бөгөөд хэвийн хэмжээнээс ихсэх нь Трисоми 18 болон Дауны хамшинжийн эрсдэл өндөр байгааг илтгэнэ.
  • PAPP – A бол амин чухал сийвэнгийн уураг бөгөөд уг уургийн хэмжээ багассан нь Дауны хамшинжийн эрсдлийг нэмэгдүүлнэ.

Хромосомын гажиг нь хүүхэд төрсний дараа төрөлхийн хөгжлийн гажиг, Дауны болон Эдвардсын хамшинж, эрүүл мэндийн ноцтой бусад эрсдэлд хүргэдэг ч, маш ховор тохиолддог.

Хоёрол тестийг 35 ба түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэй, ургийн гажигтай хүүхэд төрж байсан гэр бүлийн өгүүлэмжтэй, инсулин хамааралт 1-р хэв шинжийн чихрийн шижинтэй эмэгтэйчүүд жирэмсний заасан хугацаанд заавал өгнө.

Жирэмсний 9-13 долоо хоногтойд

Энэ шинжилгээгээр Даун, Эдвардс, Патаугийн хамж шинж зэрэг хромсомын эмгэгийг 75-80%-aар илрүүлэх боломжтой.

  • Хяналтын эмчийн зөвлөсөн хугацаанд (жирэмсний 9-13 долоо хоногтойд) шинжилгээг өгөх
  • Сүүлийн 3 хоног витамин (биотин агуулсан)  хэрэглээгүй байх
  • Шинжилгээг авахын өмнө жирэмсний хоног тооцдог тул хяналтын дэвтэр эсвэл ЭХО-нд харуулсан зурагтайгаа ирэх
  1. “Эрсдэл бага” гарсан тохиолдолд 5 сартай Эхо оношилгоонд заавал хамрагдана.
  2. “Эрсдэл өндөр” гарсан тохиолдолд дараагийн шинжилгээ болох Амниоцинтез буюу ургийн шингэнд хатгалт хийн шинжилж, оношийг баталгаажуулдаг.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг