Эмэгтэйчүүдийн оношилгоо

With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.

Зулбалт

Жирэмсний эрт үед цус гарах болгоныг зулбалт гэж ойлгож болохгүй ч зулбахыг завдаж буй шинж тэмдэг байж болно. Цус гарсан нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн тэн хагас нь зулбалт биш байдаг. Зулбалт жирэмсний эхний хагаст хэдийд ч явагдаж болно. Ихэвчлэн жирэмсний эхний 12 долоо хоногт нийт жирэмслэлтийн 15-20 хувь нь зулбасан байдаг.

Зулбалтын үед цус гаралт ихэвчлэн хэвлийн өвдөлттэй хамт илэрдэг. Зарим үед өвдөлт илрэхгүй байж болно. Цус өнгө төдий, тод улаан, хүрэн зэрэг өнгөтэй гарч болдог. Харин гарах цусны хэмжээ зулбах эрсдэлтэй шууд хамааралтай. Хэдий чинээ их цус гарна төдий чинээ зулбах магадлал өндөр байна гэсэн үг.

Хэрэв жирэмсний эрт үед цус гарах шинж тэмдэг илэрвэл хэт авиан шинжилгээгээр хөврөл хэвийн байгаа эсэхийг тодруулна. Үүнээс шалтгаалж жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээх, эсвэл боломжгүй юу гэдгийг шийднэ. Мөн умайн хүзүүний нээлт чухал ач холбогдолтой. Амьдрал дээр жирэмсний эрт үеийн цус гаралт олон хосыг сэтгэл түгшээсэн байдалд оруулдаг. Харамсалтай нь жирэмслэлт цаашид хэвийн үргэлжилнэ гэсэн батлагаа байдаггүй. Гэсэн хэдий ч цаг алдалгүй эмнэлэгт хандаж зохих эмчилгээг хийлгэх нь гарч болох эрсдэлээс сэргийлах ач холбогдолтой.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих