Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Мазок шинжилгээ
Үтрээний нянгийн гаралтай үрэвсэл болон бэлгийн замаар дамжих халдваруудыг илрүүлэх.
- Нойтон түрхэцийн арга / Трихомониаз, Кандидоз, Нянгийн гаралтай / үтрээний үрэвслийн үүсгэгчдийг илрүүлнэ.
- Грамын аргаар будаж харах / Шээс бэлгийн замын үрэвслийн өвөрмөц болон өвөрмөц бус үрэвслийг илрүүлэхэд / грамаар будаж хардаг
- Үтрээнээс цагаан, ногоон,шар өтгөн шингэн гарах
- Эвгүй үнэр үнэртэх
- Загатнах
- Шээх үед өвдөх
- Бэлгийн харьцааны үед өвдөх
- Хэвлийн доогуур өвдөж халуурах
- Сарын тэмдэг ирээгүй үед шинжилгээ өгөх
- Үтрээндлаа шахмал хэрэглээгүй байх
- Үтрээнээс шалтгаан нь тодорхой бус цус алдалттай үед шинжилгээ авахгүй
- Үтрээний угаалга хийгээгүй байх
Үтрээнд толь тавьж умайн хүзүү болон умайн хүзүүний арын хүнхрээнээс хөвөн бамбарын тусламжтайгаар 2 аргаар арчдас авна.
Бидэнтэй холбогдох
Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу