With debilitating symptoms of vision loss and headcaches, Rhianna was encouraged to consider enrolling in a school for the blind.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Охидын үзлэг
Ямар нэгэн зовуурьгүй бол охид , хөвгүүдэд бэлгийн бойжилт эхэлсэн үеэс буюу 9-10 настайгаас эхлэн эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно.
Ямар нэгэн тусгай бэлтгэл шаардахгүй. Үзүүлэхийн өмнөх орой гадна бэлэг эрхтэн орчмоо угаах буюу усанд орж болно. Өглөө нь угаах хэрэггүй, учир нь ялгадас гардаг бол эмч түүнийг харах хэрэгтэй, угаачихвал харагдахгүй болох боломжтой.
- Ярилцах / ямар нэгэн зовиур байгаа эсэх, сарын тэмдэг ирсэн эсэх, хэд хоног үргэжилдэг эсэх, мөчлөг тогтвортой эсэх, цагаан юм гардаг эсэх гэх мэт/
- Үзлэг хэрхэн хийх талаар тайлбарлана
- Доод хэсгийн хувцсаа тайлсан байна
- Үзлэгийг эмэгтэйчүүдийн зориулалтын орон дээр хэвтүүлж хийнэ
Охин хальс гэмтсэнийг эмч үзээд мэднэ. Гэхдээ охин хальс олон янзын хэлбэртэй байдаг. Охидын охин хальс гэмтсэн байвал эмч энэ талаар асран хамгаалагчид хэлэх эрхтэй.
Бэлгийн хавьталд нэгэнт орсон бол охид эмчээс нуух гэж оролдох хэрэггүй. Эмчийн үзлэгийн зорилго нь охин хальс бүтэн эсэхийг шалгах бус, эрүүл эмгэгтэй эсэхийг чинь оношилж, эмчлэх, зөвлөгөө өгөх явдал юм.
Урдчилан сэргийлэх зорилгоор жилд нэг удаа үзүүлж байх хэрэгтэй. Харин зовуурь илэрвэл цаг хугацаа алдалгүй эмчид хандаж байх хэрэгтэй
Эмч үзлэг хийхдээ охид, хөвгүүдийн өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, бэлэг эрхтэн чинь зөв хөгжилтэй эсэх, насандаа тохирсон хөгжилтэй эсэх, эрүүл эсвэл үрэвсэлтэй эсэх зэргийг чинь оношилж өгнө. Үзлэгийн үед хүсвэл ээжийгээ хажуудаа байлгах боломжтой.
Шаардлагатай тохиолдолд охидыг үтрээгээр болон үтрээнд зориулалтын толь /үтрээний толь бол үтрээнд хийж үзлэг хийхэд зориулсан багаж/ тавьж үзэж болно.