Пренаталь оношилгоо гэж юу вэ?

Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренатал оношилгоо гэж нэрлэдэг.

Пренаталь оношилгоо гэж юу вэ?

Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренаталь оношилгоо гэж нэрлэдэг. Пренаталь үе нь жирэмсэн болсон үеэс эхлэн жирэмсний тээлтийн 21 долоо хоног 6 өдөр буюу 5 сар хагас хүртэлх хугацаанд хийгдэж байгаа эхо оношилгоог хэлнэ.

Пренаталь оношилгоо нь урагт удамшлын эмгэг буюу хромосомын эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг байгаа эсэхийг эрт оношлон илрүүлэх зорилгоор хийх жирэмсний эхо оношилгоо, эхийн цуснаас цус авч шинжилдэг биохимийн маркер буюу 2-л 3-л тест илрүүлэг шинжилгээ нь удамзүйн шинжилгээний цогц арга юм.

  1. Эхийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлно.
  2. Зулбалт, ургийн өсөлтийн саатал үүсэхийг тодорхойлно.
  3. Ургийн хөгжлийн гажгийг тодорхойлно. /Дауны хам шинж, Эдвардсын хам шинж, Патаугийн хам шинж/
  4. Амьдралд үл нийцэх хөгжлийн гажгийг тодорхойлно.
  5. Ураг ихсийн тогтолцооны дутмагшилийг тодорхойлно.
  • 35 наснаас дээш эмэгтэйчүүд
  • Жирэмсний эрт хугацаанд 2 ба түүнээс дээш зулбаж байсан
  • Жирэмсний эрт хугацаанд янз бүрийн эмийн бэлдмэл хэрэглэж байсан
  • Бактери болон вирусын халдвар авсан /гепатит, герпес, цитомегаловирус, улаанууд/
  • Гэр бүлд нь Дауны өвчин, хромсомын эмгэгүүд, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрж байсан эхэд
  • Ойрын төрөл саданд удамшлын өвчнөөр өвдсөн эсэх

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Холбоо барих
Буцах