Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Спираль
Умайн ерөндөг гэж юу вэ?
- Металл агуулсан ( алт, мөнгө, зэс)
- Даавар (прогестин )агуулсан гэж 2 янз байдаг.
Ерөндөг нь зэс мөнгө алт гэх мэт байгалийн металлууд агуулсны учир нь тэдгээр металлууд хүний биед үүсэх үрэвслийн процессыг бууруулах төдийгүй эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах үйлчилгээ үзүүлдэг.
Даавар агуулсан ерөндөгийг жирэмснээс хамгаалахаас гадна эмчилгээний зорилгоор ашигладаг
- Умайн хөндийд орж ирсэн эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг саатуулна.
- Өндгөн эсийн амьдрах хугацааг бууруулна
- Үр хөврөл умайн салстанд бэхлэгдэхийг саатуулдаг.
- Даавар агуулсан ерөндөг нь умайн хүзүүний салиаг өтгөрүүлснээр эр бэлгийн эс умайн хүзүүгээр нэвтрэхийг саатуулдаг
- Өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг
Давуу тал:
- Өндөр үр дүнтэй
- Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалдаг (5 жил)
- Өдөр бүрийн хяналт шаардлагагүй
- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
- Хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.
- Бэлгийн харьцаанд нөлөөлөхгүй.
Сул тал:
- БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй
- Ерөндөг нь умайгаас унаж болно.
- Үтрээ болон бага аарцгийн хөндийн үрэвсэлтэй үед ерөндөг тавиулснаас үрэвсэл сэдрэх
- Ерөндөг тавих үед бага зэрэг цус гарч, хэвлийн доод хэсгээр базалж өвдөж болно.
- Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар, бага зэрэг өвдөлттэй ирэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
- Сарын тэмдэгийн 3-5 дахь хоногт тавина.
- Умайн хүзүүнд улайлт үүсээгүй, үтрээний наацын шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлт илрээгүй үед
- Жирэмсэн байж болзошгүй
- Умайгаас тодорхой шалтгаангүй цус алдаж байгаа
- Бага аарцгийн эрхтний үрэвсэлтэй эсвэл саяхан өвчилсөн /сүүлийн 3
- сард/ буюу уг өвчин сэдэрсэн
- Умайн хүзүү, умайн салстын ба өндгөвчний хорт хавдартай
- Үтрээний үрэвсэлтэй
- Охид ерөндөг – төрөөгүй охидод тавихад тохиромжтой.
- Т хэлбэрийн ерөндөг – 1 болон түүнээс дээш төрсөн эмэгтэйчүүдэд
- Бэлгийн харьцаанд орохгүй байх
- Хүнд юм өргөхгүй байх (фитнесийн хүч шаардсан дасгал г.м)
- Ванн, саун, бассейнд орохгүй байх (шүршүүрт орж болно)
- Биений юм саатах
- Биений юм удаан хугацаагаар үргэлжлэх, цус их хэмжээгээр гарах, биений юмны хооронд цусархаг зүйл үзэгдэх
- Бэлгийн хавьтлын үед өвдөх
- Үтрээнээс хэвийн биш ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах(энэ нь халдвар авсан байж болох юм)
- Утас тэмтрэгдэхгүй, богиноссон эсвэл уртассан байвал
Бидэнтэй холбогдох
Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.