Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренатал оношилгоо гэж нэрлэдэг
Жирэмсний эхо оношилгоо буюу Ургийн оношилгоо
11-13 долоо хоногийн ургийн оношилгоо
Жирэмсэн ээж та энэ үед эхийн цусны шинжилгээ /хоёрол тест/ болон хэт авиан шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай байдаг. Энэ шинжилгээнд хамрагдсанаараа ургийн Дауны хам шинж болон бусад хромосомын эмгэгийн эрсдэлийг илрүүлэх боломжтой юм.
Гэхдээ илрүүлэг шинжилгээнд өөрчлөлттэй байх нь ураг хромосомын эмгэгтэй гэсэн үг биш харин онош тогтоох дараагийн шинжилгээг хийлгэх, жирэмсний 2 дахь 3 сард гурвал, дөрвөл шинжилгээ хийлгэх эсэхийг тодорхойлох шаардлагатай гэсэн үг юм.
NT-г зөвхөн Fetal Medicine Foundation – олон улсын сертификаттай эмч үзэж, таны ураг хромосомын гажигтай байх эрсдлийг нь тусгай программаар тооцоолж боддог.
Программын дүгнэлт нь эрсдэл бага эсвэл эрсдэл өндөр гэж гардаг. Хэрэв эрсдэл бага гарвал таны ураг хромосомын гажигтай байх магадлал бага гэж үзнэ.
Сүүлийн үед үйлчлүүлэгч нар маань NT, NB 3 сартайд үзүүлдэг гэсэн ямар учиртай оношилгоо вэ? Гэж их асуудаг боллоо.
NT / Nuchal translucency / гэдэг нь ургийн шилэн хүзүүний арын зай харин NB /Nasal bone/ гэдэг нь ургийн хамрын хянга ясыг хэлдэг.
Энэ хоёр хэмжилтийг ургийн 11+6 өдрөөс-13 долоо хоног 6 өдөртэйд л хийж болдог. Энэ хугацаа нь ургийн эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлох хамгийн чухал оношилгоо юм. Тиймээс ЭЭЖҮҮДЭЭ жирэмсний хугацаагаа сайн тооцож үзлэгтээ хамрагдаарай.
- Ургийн зүрхний цохил
- Ургийн өсөлт хэмжих
- Хүзүүний арын зай (хромосомын эмгэг байгаа эсэх)
- Хамрын хянга яс (хромосомын эмгэг байгаа эсэх)
- Толгой, нүүрний хэсэг (гавлын ясны бүтэц, судсан багц, нүд хоорондын зай)
- Зүрх (байрлал, цохилтын тоо, хэм жигд, 4 хөндий)
- Ходоод
- Давсаг
- Гэдэсний эхо ойлт
- Хэвлийн урд хана хэвийн эсэх
- Ихсийн байрлал
- Умайн хүзүүний урт
Бидэнтэй холбогдох
Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу