Ургийн эрхтэн тогтолцооны хөгжлийн үзлэг

Энэ үед хамгийн нарийвчилсан, дэлгэрэнгүй үзлэг хийгддэг. Энэ үзлэгээр та хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсох боломжтой.

Цаг авах: 7771 0404

18-20 долоо хоног эхо оношилгоо

Ургийн өсөлт, анатомын бүтэц, эрхтэн тогтолцоог үнэлж дэлгэрэнгүй, нарийвчилан үзнэ. Зарим төрлийн гаж хөгжил эрт оношилсноор эмчлэгдэх, хянах боломжтой байдаг тул ихэнх улсад жирэмсний 24 долоо хоногоос өмнө энэ үзлэгийг хийдэг.

Жирэмсний 18-22 долоо хоногтой үзлэгээр эмгэг, гаж хөгжил илэрвэл дараа шатны эмнэлэгт илгээж жирэмслэлтийн тээлт төрөлтийг шийдвэрлэдэг байна.

  • Ургийн өсөлтийг үнэлэх /хэмжилт хийж жинг тооцох/
  •  Тархи болон нүүрний бүтэц (тархины ховдолууд,бага тархи, их цүнхээл, хамар, уруул тагнай, залгиур)
  • Нуруу нугалам болон мөчдийг үнэлэх (нугасны ивэрхий, гар хөлийн хуруу тоолох, мөчдийн урт яс, үе бугуйн үе, шагайны үе)
  • Амьсгалын эрхтэн тогтолцоо (уушги)
  • Зүрх судасны эрхтэн тогтолцоо (зүрх, гол судас)
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ам залгиур, улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдий, дэлүү)
  •  Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо (бөөр, шээс дамжуулах суваг, давсаг, гадна бэлэг эрхтэн)
  •  Умайн хүзүүний урт (дутуу төрөх эрсдлийг үнэлэх)
  • Ихэс умайн хүзүүний хоорондын зай
  • Ихэс хүйн судастай бэхлэгдсэн байдал

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг