Ургийн оношилгоог Олон Улсын түвшинд Пренатал оношилгоо гэж нэрлэдэг.
Эхо оношилгоо
Эхо оношилгоо гэж юу вэ?
Дэлхий нийтээр хэт авиа буюу эхо оношилгоог нь аюулгүй, хор нөлөөгүй, ямар нэгэн тусгай бэлтгэл шаарддаггүй, хүнд зовиур өгдөггүй, үнэ өртгийн хувьд хамгийн хямд шинжилгээ гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Олон улсын түвшинд жирэмсний явцыг сар бүр эхогоор хянадаг, төдийгүй төрөх дөхөх тутам 7 хоногийн давтамжтай жирэмсний хүндрэлийг илрүүлж эмчлэх, төрөх үеийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор оношилгоо хийгддэг байна.
Ургийн эрхтэн тогтолцоо нь үр хөврөл бий болсон цагаас эхлэн төрөх хүртэлх хугацаанд маш эрчимтэйгээр хөгжиж байдаг учир ээжүүд жирэмсний хугацаандаа товлолт /3, 5, 7, 9 сар/ эходоо цаг хугацаанд нь харуулж байх нь өндөр ач холбогдолтой.
- Ургийн оюуны хөгжил, хараа, сонсгол, мэнгэ, нөсөөжилт, биохимийн болон бодисын солилцооны өөрчлөлт, хэмжээнээс хамаараад ургийн хавдар, ургийн зүрхний зарим нэг гажиг хөгжил эхийн хэвлийд оношлогддоггүй.
- Тооцоолуураар “Эрсдэл бага” гарсан ч ураг Дауны хам шинж ба бусад хромсомын эмгэг хөнгөн хэлбэртэй байх тохиолдол байдаг.
- Үзлэгийн явцад умайн булчингийн агшилт их байх, жирэмсний хугацаа болон ургийн байрлал хөдөлгөөнөөс хамаараад зарим эмгэгийг эхийн хэвлийд нь илрүүлэх боломж багасдаг.
Буцах