Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Суулгац
Суулгац нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сүүлийн үеийн арга юм. Шүдэнзний модноос нарийхан прогстрон агуулсан 34 мм урт савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эдгээр гуурсыг эмэгтэйн гарын бугалганы арьсан дор суулгана. Өөрөөсөө даавар ялгаруулна. Суулгацыг суулгах болон буцаан авах нь мэс ажилбар тул эмнэлгийн нөхцөлд эмчээр хийлгэх ёстой.
- Суулгацын төрлөөс хамааран 3-7 жил жирэмслэхээс хамгаалдаг.
- Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.
Давуу тал:
- Аюулгүй
- Өндөр үр дүнтэй
- Удаан хугацааны үйлчилгээтэй
- Бэлгийн харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй
- Суулгац авсны дараа жирэмслэлт хурдан сэргэнэ
- Биений юмны аль ч үед тавиулж болно.
Сул тал:
- БЗДХ,ХДХВ/ДОХ–ын халдвараас сэргийлж чадахгүй учир эрсдэлтэй үед давхар бэлгэвч хэрэглэх шаардлагатай.
- Дааврын өөрчлөлтөнд оруулдаг
- Сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх
- Биеийн жин нэмэгдэх
- Толгой эргэх гэх мэт
- Жирэмснээс хамгаалах магадлал 99%-тай байдаг.
- Биений юмны мөчлөгт өөрчлөлт орох (цусархаг ялгадас бага хэмжээгээр хэдэн сараар үргэлжлэх эсвэл биений юмны хооронд цус гарах)
- Биений юм саатах (энэ нь зарим эмэгтэйчүүдэд ашигтай)
- Эхний хэдэн сард толгой өвдөх, эргэх, дотор муухайрах гэх мэт шинжүүд илрэх (эмчилгээ шаардахгүйгээр аяндаа зүгээр болно)
- Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй
- Жирэмсэн биш гэдэг нь баталгаатай
- Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа тавиулж болно.
- Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавиулна.
Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах аргыг хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдэд хамгийн тохиромжтой сонголт байдаг. Мөн 35-аас дээш насны, тамхи татдаг, ХДХВ/ДОХ–ын халдвартай, умайн гадуур жирэмсэлж байсан эмэгтэйчүүд тавиулж болно.
Бидэнтэй холбогдох
Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.