Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Жирэмснээс хамгаалах тариа
Жирэмслэлтээс хамгаалах даавар агуулсан байх бөгөөд эмтэй адил замаар хамгаална. Жирэмслэлтээс 3 сар хүртэл хугацаагаар хамгаална. 3 сар тутам гарт тарина. Жирэмслэлтээс найдвартай хамгаалах боловч гаж нөлөө илэрч болно.
- Дааврын өөрчлөлтөнд оруулдаг
- Сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх
- Биеийн жин нэмэгдэх
- Толгой эргэх гэх мэт
- Өндгөвчний үйл ажиллагаа удаан хугацаагаар дарагддаг учраас шууд жирэмслэх боломжгүй.
- Жирэмслэлтээс удаан хугацаагаар хамгаалах, үр дүн сайтай, байнгын бус арга хэрэглэхийг хүсч буй эмэгтэйчүүд
- Биений юм нь ирж эхэлсэн охидоос эхлээд цэвэршилтийн нас хүртэлх бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.
- Тамхи татдаг эмэгтэйчүүд.
- Хүүхэд төрүүлснээс хойш 6 долоо хоног өнгөрсөн хөхүүл эхчүүд.
- Бага аарцгийн хөндийн эрхтний үрэвсэлтэй эсвэл уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй эмэгтэйчүүд.
- Халдвар авах эрсдлийг багасгахын тулд эдгээр эмэгтэйчүүд бэлгэвчийг давхар хэрэглэх ёстой.
- Жирэмсэн
- Стероид даавар нярайд нөлөөлөх тул ДМПА-г төрсний дараах 6 долоо хоногийн хугацаанд хэрэглэж болохгүй.
- Артерийн даралт 180/110-аас их эсвэл судасны эмгэгээс шалтгаалан даралт ихэссэн
- Зүрхний багтраа өвчнөөр өвчилж байсан эсвэл одоо өвчтэй байгаа
- Цус харваж байсан
- Шалтгаан нь тодорхой бус үтрээний цус алдалт
- Өмнө нь хөхний хорт хавдраар өвчилж байсан, эсвэл одоо өвчтэй байгаа
- Элэгний хатуурал хавдар, вирусын гаралтай элэгний хурц үрэвслийн үе
- Биений юмны мөчлөгтэй, жирэмсэн биш эмэгтэйчүүд
- Биений юм ирж эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор
- Бусад тохиолдолд эмэгтэй жирэмсэн биш гэдэгт эргэлзэхгүй байвал хэдийд ч эхэлж болно.
- Эмэгтэй уг аргыг мөчлөгийн 8 дахь өдөр ба түүнээс хойших хугацаанд эхэлсэн бол дараагийн 48 цагийн туршид бэлгэвч хэрэглэх эсвэл бэлгийн харьцаанд орохгүй байх.
- Төрснөөс хойш 6 долоо хоног ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол шууд өөрөөр хэлбэл биений юм ирэхийг хүлээх шаардлагагүй хэзээ ч эхэлж болно.
- Зулбасан, үр хөндүүлсний дараа шууд эсвэл 7 хоногоийн дотор 7 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол биений юм иртэл бэлгийн харьцаанд орохгүй байх эсвэл бэлгэвч хэрэглэх
Бидэнтэй холбогдох
Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.