Ходоод дээд гэдэсний уян дурангийн шинжилгээ

Хоол боловсруулах дээд, доод зам болон амьсгалын замыг харж шинжлэх, оношлох, багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ.

Цаг авах: 7771 0404

Ходоодны дуран шинжилгээ

Хоол боловсруулах дээд, доод зам болон амьсгалын замыг харж шинжлэх, оношлох, багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ. Дуран нь үзүүртээ видео камер болон гэрэлтэй, уян, урт нарийн гуурс юм. Хүний улаан хоолойн диаметр 2 см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэхгүй.

Дурангийн үзүүрт байрлах камер нь шинжлүүлж байгаа хүний дотор эрхтэнээс дүрсийг дамжуулан дэлгэцэн дээр гаргах ба эмч таны дотор эрхтэнийг харж оношлон, бичлэг хийж, зураг авна. Ихэнх хүмүүст дурангийн шинжилгээ хийлгэх нь аюултай, “Олон дахин дуран дуулбал хортой” гэсэн буруу ойлголт байдаг. Тэгвэл энэ нь хүмүүсийн тэр ойлголтоос бүр эсрэгээрээ бөгөөд дурангийн шинжилгээний ачаар өвчтэй, хавдартай, үгүй эсэхээ мэдэж болох бүрэн боломжтой юм.

Дурангийн шинжилгээний ач холбогдол: Дурангийн шинжилгээнд жил бүр хамрагдсанаар хоол боловсруулах замынүрэвсэлт болон шархлаат өвчинүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой хүний биед сөрөг нөлөөгүй шинжилгээ юм.

Хоол боловсруулах дээд замын дурангийн шинжилгээгээр

  • улаан хоолой
  • ходоод
  • 12 нугалаа гэдэсний эхэн хэсгийг харж үнэлэх боломжтой Дуран зөвхөн оношлогооны ач холбогдолтой төдийгүй
  • улаан хоолойн өргөссөн судсыг боох
  • ходоодонд ургасан ур авах
  • нарийссан хэсгийг тэлэх
  • ходоодны цус алдалтыг хавчаар тавьж болон тариа хийж тогтоох
  • ходоодны шарханд тариа хийхзэрэг маш олон төрлийн эмчилгээ хийдэг орчин үеийн эмчилгээний өндөр ач холбогдолтой төхөөрөмж юм.

Ходоодны дуранд хэрхэн бэлдэх вэ?

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхээс өмнө дараах зүйлийг анхаараарай. Үүнд:

  • Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,
  • Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19:00 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

  • Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг.
  • Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай.
  • Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

  • Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,
  • Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,
  • Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовиур учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг