Хэвлийн эхо шинжилгээ нь элэг, цөсний хүүдий, цөсний суваг, нойр булчирхай, дэлүү, бөөр зэрэг хэвлийн цуллаг эрхтнүүдийн голомтот эмгэгүүдийг илрүүлэх анхан шатны шинжилгээний арга юм.
Дотор эрхтний оношилгоо
ЭХО гэж юу вэ?
Хэт авиан шинжилгээ /ЭХО/ гэдэг нь өндөр давтамж бүхий дууны авиаг хүний биеэр нэвтрүүлэн янз бүрийн нягттай эдийн зааг, гадаргуу дээрээс буцаж ойсон дууны долгионыг тусгай бүртгэгчээр хүлээн авч, хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаархи мэдээлэл авах шинжилгээний арга юм.
Дууны долгион аливаа эдээс буцаж ойх буюу цуурайтах физикийн үзэгдэл дээр тулгуурласан учир бид “ЭХО” буюу “Цуурай” гэж нэрлэдэг.
Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ
Хэвлийн хөндийн хэт авиан шинжилгээ нь:
- Элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр
- Түрүү булчирхай, умай дайвар, давсаг зэрэг эрхтэний бүтцийн болон голомтот өөрчлөлтийг шинжилдэг анхан шатны шинжилгээний арга юм.
Та ямар үед хэвлийн эход үзүүлэх хэрэгтэй вэ?
- Хэвлийд төвлөрсөн өвчний шинж тэмдэг нь тодорхой бус өвдөлт
- Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй,
- Сэжигтэй, шалтгаан нь тодрохгүй халуурах
- Хэвлийн хөндийн эрхтэний гадна үүсгэвэр байх
- Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан (асцит) болон гялтангийн үрэвсэлийн үед
- Мухар олгойн үрэвсэл, эсвэл гэдэс чихэгдсэн гэх мэт хэвлийн өвдөлттэй зарим сэжиг бүхий өөрчлөлтийн үед шинжлэх заалт бичигддэг.
Хэвлийн эхо шинжилгээнд орохдоо:
-Хоололсноос хойш 4-6 цагийн дараа үзүүлэх /өлөн байх/
-Биеийн жингийн илүүдэлтэй болон гэдэс дүүрдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд (сүү, цагаан идээ, өндөг, хийжүүлсэн ундаа)-ыг хэрэглэхгүй байх
-Аарцагийн хөндийн эрхтэнүүдийг дүүрэн шээстэй давсагаар “цонхолж” хардаг тул шээстэй байх хэрэгтэй.
-Шинжилгээнд орохоос өмнө үйлчлүүлэгч биед байгаа металл эдлэл, хиймэл шүд, гоёл чимэглэлээ авсан байна.
Хэвлийн эхо хортой юу?
Хэт авиан шинжилгээнд 2,5-16 МГц хүртэлх өндөр давтамжийг ашигладаг ба энэхүү дууны долгион нь хүний биед ямар нэгэн гаж нөлөө, хоруу чанар үзүүлдэггүй тул хэт авиан шинжилгээг хамгийн аюулгүй шинжилгээ гэж үздэг.
Бидэнтэй холбогдох
Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу