ОУХМ Г.Хандсүрэн Японы Волейболын дээд лигт “од” болон гялалзаж байна Тэрээр Японы “Tokyo Sunbeams” багтай албан ёсны гэрээ байгуулж, тус багийн 2025-2026 оны гарааны бүрэлдэхүүнд багтсан. Төвийн хамгаалагч буюу багийн хамгаалалтыг удирдах гол үүрэгтэй тоглож буй Г.Хандсүрэнгийн баг дээд лигийн ээлжит тоглолтдоо ” Артемус Хоккайдо” багийг хожиж, ялалт байгуулаад байна. 28 настай, 185 см өндөр, 69 кг жинтэй манай тамирчин “Tokyo Sunbeams” багийн 4 дугаарыг эзэмшиж байгаа юм.