Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Ирээдүй эмнэлгийн эмэгтэйчүүдийн багц шинжилгээг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн нандин асуудлуудаа Ирээдүй Эмнэлэг-ийн 3-15 жилийн туршлагатай эмэгтэйчүүдийн эмч нараас асууж, нарийн зөвлөгөө эмчилгээг аваарай.
Багц 1 – 115,000₮
Танд ямар нэгэн зовиур илэрч цагаан юм гарах нь ихсэж өнгөтэй үнэртэй болж эхэлсэн бол та дээрх эмэгтэйчүүдийн багцыг сонгоорой.
Багц 2 – 240,000₮
Танд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин олон дахин илрээд санааг тань зовоож байвал та энэ багцад хамрагдаарай.
ПСР шинжилгээг мазокын шинжилгээ өгөөд ч үрэвслийн эмчилгээ хийлгээд ч үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд эсвэл танд өөрт зовиуртай ч бусад цусны шинжилгээгээр өвчин илрэхгүй тохиолдолд заавал өгөх хэрэгтэй шүү.
ПСР шинжилгээгээр үрэвслийн 13-18 төрлийн бактери вирус мөөгөнцөрийг илрүүлдэг байна.
Багц 3 – 315,000₮
Та ПСР болон Бактерилоги шинжилгээг хамтад нь өгсөнөөр өөрийн оношилгоо болон ямар эмчилгээ нь танд төгс зохицохыг олж мэдэх боломжтой.
Учир нь бактерилоги шинжилгээ нь ПСР шинжилгээгээр илэрсэн үрэвсэлд тодорхой антибиотик бүлгийн аль эмчилгээг хийхийг оновчтой гаргаж ирч чаддаг.
Охид бүсгүйчүүдийн багц – 80,000₮
Охид бүсгүйчүүд минь өөрт зовиургүй ч та 6 сардаа 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж өөрийн нандин эрхтэний эрүүл мэндийг хамгаалаарай.
Бидэнтэй холбогдох
Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.