Таны сарын тэмдэг ирэхгүй байна уу? Танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илэрч байна уу?
Жирэмсний эхо оношилгоо буюу Ургийн оношилгоо
Жирэмсэн тодорхойлох эхо (4-8 долоо хоногтойд)
Хэрвээ танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илрэх, сарын тэмдэг ирэхгүй, хугацаанаасаа 7 хоногоор хэтэрвэл та жирэмсэлсэн эсэхээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.
Жирэмсний тест эерэг гарвал жирэмсэн тодорхойлох эхо оношилгоонд хамрагдах хэрэгтэй.
Жирэмсний тест сөрөг гарсан бол мөн л эхо оношилгоонд хамрагдаж сарын тэмдэг саатсан шалтгааныг тодруулах шаардлагатай. Заримдаа тест хуурамч сөрөг гарах тохиолдол байдаг .
5-10 долоо хоногтойдоо та манайд эход харуулснаар:
- Умай ( урт, өргөн )
- Өндгөвч
- Умайн хүзүү, Дугласын зай
- Ургийн цэврүү
- Шар уургийн хүүдий
- Үр хөврөлийн бие
- Зүрхний цохилт зэргийн мэдэх боломжтой.
Жирэмсэн тодорхойлох эход үзүүлэхээр ирэхдээ та давсаг дүүрэн шээстэй байх шаардлагатай.
Жирэмсний дааврын шинжилгээ
Хэрвээ сарын тэмдэг хугацаандаа ирээгүй, жирэмсний тест эерэг эсвэл сөрөг гарах, эхо оношилгоогоор жирэмсэн нь тодорхойлогдохгүй бол Цусанд ХГЧ (хорионический гонадотропин человека) дааврын шинжилгээ өгч, онош тодруулах шаарлагтай.
Бидэнтэй холбогдох
Танд жирэмсэн тодорхойлох хэт авиан оношилгоотой холбоотой нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу