Спирометр

Уушгины амьдралын багтаамжийг хэмждэг багажийг спирометр гэнэ. 

Цаг авах: 7771 0404

Спирометр

Уушгины амьдралын багтаамжийг хэмждэг багажийг спирометр гэнэ. Энэ амьсгал авалт гаргалтын үйл ажиллагаанд үнэлгээ өгөн Амьсгалын доод замын эмгэгийг / астма, уушигны архаг бөглөрөлт өвчин гэх мэт / оношлох, цаашид эмчилгээний үйл явц болон өвчний явцыг таних боломжтой шинжилгээ юм. Уушгины эзэлхүүн ба агаарын урсгалын хурдыг дүрслэн бүртгэж, хэмжилт хийх замаар уушгины агааржуулалтын байдлыг бодитойгоор үнэлдэг. Гадаад амьсгалын үйл ажиллагааг үнэлэх нь уушгины эмгэгийг оношлох, эмийн болон мэс заслын эмчилгээний үр дүнг дүгнэх, заалт гаргах, өвчний явцыг хянах зорилготой.

Бидэнтэй холбогдох

Танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу

Цаг авах: 7771 0404 Бидний Facebook хаяг