Бид тав тухтай орчинд, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор шинжилгээ, оношилгоо хийж мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн та бүхэнд үйлчлэх болно.
Эмэгтэйчүүдийн оношилгоо
Жирэмснээс хамгаалах эм
Эм нь ихэвчлэн эм бэлгийн эс өндөвчнөөс ялгарах явдлыг саатуулах замаар үйлчилдэг. Ихэнх эм нь эстроген, прогестин гэсэн хоёр төрлийн гормоныг агуулдаг.
Зарим эмэгтэйчүүдэд хэрэглэх явцад дотор муурайрах, толгой өвдөх, хөх хавдах, бие хавагнах, жин нэмэх болон сэтгэл гутрал зэрэг гаж нөлөө илэрэх тохиолдол байдаг. Энэ үед тухайн хэрэглэж байгаа эмийн бүтээгдэхүүний брендээс шалтгаалж эстроген, прогестин дааврын түвшин харилцан адилгүй байдгаас эмч нар өөр төрлийн эм санал болгодог.
Эмээ зөв зааврын дагуу хэрэглснээр гаж нөлөөг багасгах боломжтой. Өдөр бүр тогтмол цагт эм уух шаардлагатай ба хэдэн өдөр алгасахад үйлдлийн хүч буурдаг.
Эмийг хэрэглэснээр сарын тэмдэгийн мөчлөг алдагдаж болзошгүй. Эмчээс хэрхэн хэдийд хэрэгдэх талаар сайтар зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэнэ. Маш олон төрлийн жирэмснээс хамгаалах эм бий.
Бидэнтэй холбогдох
Та өөрийн эрүүл мэндийнхээ төлөө цаг алдалгүй бидэнтэй холбогдоорой.